УТЗЗ-ийн 12 дахь удаагийн бүх Хятадын хорооны 5-р чуулган 2 дахь бүгд хурлаа хийв
03-10-2017 11:32
УТЗЗ-ийн 12 дахь удаагийн 5-р чуулганы 2-р бүгд хурал 9-ний үдээс хойно Ардын их хурлын ордонд болж, 14 гишүүн эдийн засгийн болон экологийн соёлын байгуулалтын талаар үг хэлсэн байна. Үүнд Ли Шөүжэнь гишүүн Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоог, Лю Жишянь гишүүн цэрэг армийн болон иргэний хэрэглээний техник хоорондын уялдаа холбоо, Чэнь Шивэнь гишүүн хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрлчөлтийн талаар, Чи Фүлинь гишүүн, засгийн газар болон зах зээлийн харилцааг зохицуулах тухай, Жэн Хүйчян гишүүн ардчилсан холбооны төв хорооны өмнөөс, Жү Вэйчүнь гишүүн УТЗЗ-ийн БХХ-ны Үндэстэн болон шашин суртахууны зөвлөлийн өмнөөс, Жан Хунмин гишүүн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал болон тохируулгын талаар, Хао Минжинь гишүүн Хятадын Үндэсний Ардчилсан байгуулалтын нийгэмлэгийн төв хорооны нэрийн өмнөөс, Фү Чэнюй гишүүн аж ахуйн нэгжийн өөрчлөлтөд тулгарч байгаа асуудлуудын тойронд, Жү Баочэн гишүүн хөдөө аж ахуйн салбарын өмнөөс, Шүй Жя-инь гишүүн ядуу тэтгэх ажлын талаар, Лань Фэнхүй гишүүн аж ахуйн нэгжийн эрхлэлтийн татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөх талаар, Шүй Шяолань гишүүн эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт хэрхэн нэгдэлтэй төлөвлөх, бие даан шинийг үүдэх зэрэг арга хэмжээний талаар тус тус үг хэлсэн байна.