CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Агаарын чанарыг сайжруулах талаар тодорхой үр дүнд хүрэв

03-10-2017 14:54

 9-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хятадын Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яамны сайд Чэнь Жи-нин "Байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлэх" асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Сайд Чэнь Жи-нин, агаарын бохирдлыг хянах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш, Хятадын агаарын чанарыг сайжруулах ажил нааштай үр дүнд хүрлээ. Энэ нь өнөөгийн засаглалын чиглэл, зам зөв гэдгийг харуулж байна. Манай яам хууль хэрэгжилтийн эрч хүчээ цаашид нэмж, хүрээлэн буй орчны хуулийг зөрчсөн ажиллагаа хийхийг эрч хориглож, агаар мандал, ус хөрсний бохирдлыг шуурхай засна гэлээ.
 

Чэн Жи-нин, эдүгээ агаар мандлын засаглалд мөн зарим асуудал оршсоор байна. Үүнд голдуу Бээжин-Тяньжинь-Хэбэйн өвлийн улирлын дулаалгаас үүдэлтэй бохирдлын сайжралт сайн биш байгаа бөгөөд PM 2.5-ын үүсч буйн шалтгаан нэлээд будлиантай, олон талын бохирдуулалтын эх үүсвэртэй холбогдож байгаа болохоор, олон газар нутгийнхны ерөнхийд нь засан сайжруулах ажилд зохих бэрхшээл учруулж байна. Үүнд чиглүүлэн, Засгийн газрын энэ оны тайланд өвлийн дулаалгын талаар чухал тохируулалт хийж, бохирдолтоос сэргийлэх эрч хүчээ нэмж, Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яам ч бохирдуулалтын эх үүсвэрийн судалгаа шинжилгээ зэрэг ажлаа эрчтэй хийж, орон нутгийнхны шинжлэх ухаанчаар бохирдлыг засахад нь удирдамж өгнө гэж тэмдэглэжээ.
 

 Байгаль орчны хамгаалалтын талаар төв Засгийн газрын хяналт шалгалт хийгдээгүй 15 мужийн хяналт шалгалтын үүргийг энэ онд дуусгана. "Байгаль орчны хамгаалалтын хяналт шалгалтын дүрэм"-ийг судлан боловсруулж байгаа бөгөөд засаглалын багц арга хэмжээгээр хүрээлэн буй орчны засаглалын салбарт чухал ахиц гаргахаар бүх хүчээ дайчлан ажиллана гэж тэрээр илэрхийлэв. /D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100