CCTV.com Монгол > News2017 > News2017

Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчидтэй ярилцжээ

03-10-2017 14:02

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 3-р сарын 8-ны өдөр БХАТИХ-ын ээлжит хэвлэлийн бага хураар Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжлийн тойронд дахь олон улсын хамтын ажиллагаа, Хятад, Америкийн харилцаа, Солонгос хойгийн нөхцөл байдал зэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа асуудал болон Хятадын онцлогтой их гүрний гадаад бодлогын талаар сэтгүүлчидтэй ярилцжээ.

Энэ жилийн 5-р сард Хятад улс "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа : "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" бол Хятадын санаачилсан бодлого хэдий ч олон улс үр ашгийг нь хүртэх болно. Бид 5-р сард болох дээд уулзалтаар Нэгд, талуудын хамтын ойлголцлыг бий болгож, өөр өөрийн хөгжлийн стратегийг боловсруулж, давуу талаа харилцан хуваалцаж, хамтаар хөгжих том зорилгоо тодорхой болгох, Хоёрт, хамтын ажиллагааны тулгуур болох салбараа ярилцаж, дэд бүтцийн байгууламжийн харилцаа холбоог эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, соёлын харилцаа зэрэг хамтын ажиллагааны том төслүүдээ тогтоох, Гуравт, дунд урт хугацааны хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" ийг байнгын хамтын ажиллагааны тогтолцоо болгож, илүү нягт, ажил хэрэгч түншийн харилцааг бий болгох зэрэгт илүү хүч тавин хэлэлцэх болно гэжээ. Хятад Америкийн харилцааны асуудлаарх сонирхсон асуултад Ван И хэлэхдээ, хоёр орны харилцаа зөв чиглэлээр тогтвортой шилжин хөгжих болно. Энэ жилийн 2-р сард Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, хоёр орны тэргүүн "Нэг Хятад" зарчмыг баримтлахын чухал чанарыг дахин нотлон, хоёр орны харилцааг шинэ эхлэлтээс эрчимтэй хөгжил болгон ахиулах болно гэсэн байна. Энэ нь хоёр орны харилцааны хөгжилд чиглэл болсон байна гэжээ.

Бид одоо яг хоёр орны төрийн тэргүүн тэрчлэн янз бүрийн түвшинд хэлхээ холбоо болон олон салбарын хамтын ажиллагааг өргөтгөх талаар үр ашигтай хэлэлцэж байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг баримталж, зөрчилдөж, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмыг баримталж чадах юм бол Хятад Америк хоёр орон хамтын ажиллагааны сайн түнш болж чадна гэжээ.

Сүүлийн үед Солонгосын хойгийн байдал хурцдаж байна. Ван И Хятадын талын санал санаачилгыг тодорхойлон өгүүлэх үед хэлэхдээ, одоогийн хамгийн тулгамдсан асуудал бол БНАСАУ болон АНУ, БНСУ-ын хооронд анхааруулах дохио өгч, байдлыг намжаах хэрэгтэй гэжээ. Ван И хэлэхдээ : Хятадын санал бол эхний алхам болгож БНАСАУ цөмийн пуужингийн ажиллагаагаа түр зогсоож, АНУ, БНСУ ч өргөн хэмжээний цэргийн сургуулилалт хийхээ зогсоох хэрэгтэй. Дараа нь одоогийн аюулгүй байдлын хүнд байдлаас гарч, талууд хэлэлцээний ширээнд дахин суухыг биелүүлэх хэрэгтэй. Эцэст нь хоёр замаар зэрэг урагшлах үзэл санааны дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг биелүүлэх болон Солонгосын хойгийн энх тайван механизмыг уялдуулж, талуудын анхаарал хандуулж байгаа зүйлийг нэгэн зэргээр зохицуулж, эцэст нь Солонгосын хойгийн урт хугацааны амар амгалан байдлыг бий болгох үндсэн бодлогыг олох хэрэгтэй гэжээ.

Үүнээс гадна, Хятад БНСУ-ын харилцааны талаар Ван И хэлэхдээ, АНУ, БНСУ-ын хоёр тал БНСУ-д маргаан ихтэй байгаа "THAAD" пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байршуулах гэж байна. Энэ нь Хятад, БНСУ-ын харилцаанд нөлөөлөх хамгийн том асуудал юм. БНСУ асга хадны ирмэг дээр агтны жолоогоо татахыг шаардсан байна гэжээ.
Хятад Оросын харилцаа одоо түүхийн хамгийн сайн цаг үедээ байна гэж Ван И үзэж, Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа нь хоёр тал хоёр орны үндсэн ашиг сонирхлын үүднээс сонгосон стратегийн сонголт болох юм гэжээ. Хятад улс Европын интегралчлалын үйл явцыг дэмжих бөгөөд Европ тивтэй энх тайван, эдийн засгийн нэмэгдэл, өөрчлөлт, соёл боловсролын түншийн харилцаа байгуулахад бэлэн байна гэж Ван И илэрхийлжээ. Хятад, Африкийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар Ван И цохон тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн байдалд ямар ч өөрчлөлт гарсан Хятад улс Африк тивийг дэмжих эрч хүч өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Хэвлэлийн бага хурал дээр Ван И бас Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны үзэл баримтлал болон ойлголтыг дүгнэлээ. Тэрээр хэлэхдээ, улс орныг удирдагч болон удирдуулагч хэмээн ялгах нь зохисгүй юм гэжээ.
Мөн тэр хэлэхдээ : удирдагч гэдгийг харин үүрэг хариуцлага гэж ойлгох нь зөв. Харьцангуйгаар авч үзвэл, Их гүрнүүд нэн олон эх баялагтай, нэн их чадвартай учраас илүү үүрэг хариуцлага үүрч, нэн их хувь нэмэр оруулах нь зүйтэй юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд Хятад улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагаа үүрэхэд бэлэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулбал зохих хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Хамгийн том хөгжиж байгаа орны хувьд Хятад улс өргөн олон хөгжиж байгаа орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалахад нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Энэ он бол БРИКС-ийн үйл ажиллагааны Хятадын жил болно. Ван И хэлэхдээ, дарга орон болсны хувьд Хятад улс энэ механизмаар дамжуулан хөгжиж байгаа бусад орнууд болон хөгжиж байгаа орнуудын байгууллагатай яриа хэлэлцээ хийж, БРИКС-ийн механизмын цар хүрээг тэлэн өргөтгөж, түүнийг эрин цагийн дэлхийн өмнөд өмнөдийн үйл ажиллагааны хамгийн нөлөө бүхий тавцан болгох болно гэжээ.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр