Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг удирдагчид хэсэг мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов
03-10-2017 10:40
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн сахилга бат шалгах хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли нар 9-ний үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэсэг төлөөлөгчдийн бүлгэмийн хянан хэлэлцүүлэгт оролцжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян Шааньши мужийн төлөөлөгчийн хянан хэлэлцүүлэгт оролцох үе "өнгөрсөн нэг жилд БХАТИХ-ын Байнгын хороо их олон үр ашигтай ажил хийсэн. Сүүлийн жилүүдэд Шааньши мужийн эдийн засаг, нийгмийн хөгжил тасралтгүй шинэ ахиц амжилт тогтоосон. Шааньши мужийнхан үргэлжлэн Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны тойронд эв санаагаа нэгтгэн, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ амжилтын төлөө шаргуу тэмцэхийг хүсэж байна" гэв.
Түүнчлэн Жан Дэжян Жянсү мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэг, Юй Жэншэн Гүйжөү мужийн, Ван Чишань Юүньнань мужийн, Жан Гаоли Чүнчин хотын төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцжээ.