CCTV.com Монгол > News2017 > News2017

Хоёр чуулганы түлхүүр үг: Хувь хүний орлогын албан татвар

03-09-2017 14:58

3-р сарын 7-ны үдээс өмнө, Сангийн сайд Шяо Же 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд санхүүгийн ажил, татварын бодлогын өөрчлөлтийн талаар дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Шяо Же: хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийн ерөнхий төслийг өнөө судлан төлөвлөж нотолгоо хийж байна. Үүний ерөнхий сэтгэмж бол Хятадын бодит байдалд үндэслэн, ерөнхий, төрөлжүүлэлтийг уялдуулах явдал болно. Төслийн ерөнхий төлөвлөлт, хэрэгжилтийг алхам алхмаар хэрэгжүүлэн, Хятадын онцлогт тохирсон хувь хүний орлогын албан татварын тогтолцоог аажмаар буй болгоно. Цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, бичлэгийн мөнгө зэрэг орлогыг жилийн нийтийн орлогын албан татварын хүрээнд хамруулах, хоёр хүүхэдтэй гэр бүлийн боловсролын зэрэг зарлага, бусад тусгай хасаж тооцоолох зүйл зэрэг гэр бүлийн амьжиргаатай холбоотой, хасаж тооцоолох тусгай зарлагын зүйлийг зохистой нэмэгдүүлэх асуудлыг үндсэн зүйл болгон бодолцох болно. Хувь хүний орлогын албан татварыг нэмэх эсэх нь иргэдийн хэрэглээний төвшин зэрэг хүчин зүйлүүдийн ерөнхий шинжилгээ тооцооллоос шалтгаалах бөгөөд нэмэх ёстойг нь нэмэх хэрэгтэй. Бусад орлого болон орлогын албан татварын төрөл зүйл тухайлбал, хөрөнгийн шилжүүлэлт зэрэг төрөл зүйлд төрөлжүүлэлтийн хэлбэрээр татвар татах арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх явдлыг судлах болно гэлээ.

Өнөөгийн хэрэгжиж буй хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар, цалин хөлсний орлогоос сар тутамд 3500 юань хасаж үлдсэн хэсэгт нь албан татвар оноодог, тухайлбал 3500 юанийг албан татвар татах эхлэл тоо хэмжээ болгодог байна. УТЗЗ-ийн зарим гишүүд, Хятад улс хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тоо хэмжээнд зохицуулалт хийхдээ инфляци зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй амьжиргааны өртгийн өсөлтийг голчлон бодолцож, хэдэн жилийн алслан тохиромжтой үед тохируулалт хийдэг байна. Эдүгээ албан татвараас чөлөөлөх тоо хэмжээнд зохицуулалт хийх явдлыг бодолцох шаардлагатай байна гэж үзжээ. Шанхайн Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн Олон нийтийн бодлого, засаглалын судалгааны газрын захирал Хү Ижянь, хувь хүний орлогын албан татварын өөрчлөлт нь мянга мянган айл өрхөд холбогдож, нийгэм нийт ч өөрчлөлтийн талаар төсөөлөлтэй байдаг. Гэвч хувь хүний орлогын татварын өөрчлөлт харьцангуй будлиантай байдаг учраас үүнийг тогтуунаар ахиулах хэрэгтэй юм гэлээ.

/D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр