CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг 2018 оны 1-р сард сонгохоор төлөвлөөд байна

03-09-2017 10:47

 Синьхуа агентлагийн мэдээ: 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоог тогтоох, төлөөлөгчдийг сонгох тухай тогтоолын төслийг 8-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганаар хянан хэлэлцүүллээ. Уг төсөлд, 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг 2018 оны 1-р сард сонгоно гэжээ.
 

 Үндсэн хууль болон холбогдох хууль заалтын дагуу 12 дахь удаагийн БХАТИХ 2018 оны 3-р сард бүрэн эрхийн хугацаа нь дуусна. 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганаас 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоо, тэднийг сонгох тухай шийдвэр гаргана. Үүнд холбогдуулан БХАТИХ-ын байнгын хорооны дарга нарын хурлаас уг асуудлаар тогтоолын төсөл гаргаж 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганд өргөн барьж хянан хэлэлцүүлж байна.
 

 Төсөлд дурдахдаа, 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн тоог 3000 хүнээс давуулахгүй. Муж, ӨЗО, шууд харьяа хотын төлөөлөгчдийн тоо 12 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн тоотой адилхан байх ёстой гэжээ. 
                                      

                                                                                        \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100