CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монгол "нэг бүс нэг зам"-ын соёлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

03-09-2017 10:27

8-нд Өвөр Монголын соёлын танхимын мэдээлснээр, тус танхим "ӨМӨЗО-ы нэг бүс нэг замын соёлын хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг албан ёсоор гаргаж, тал нутгийн соёлыг гадаадад сурталчлан, олон улсын нөлөөлөх хүчийг өргөтгөнө гэжээ.

2017 онд Өвөр Монгол ОХУ, Монгол улстай хамтран "Соёлын наадам"-ын олон арга хэмжээ зохиож, төлөөлөгчид илгээн Орос Монгол улсад "Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Өвөр Монголын соёлын долоо хоног" арга хэмжээ, Германд "Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Өвөр Монголын соёлын жил" арга хэмжээ, Африкт "Хятад Африкийн соёлын жил" арга хэмжээг зохиох болно.

Түүнчлэн Америк, Пакистан, Алжир зэрэг орнуудад "Баясгалант цагаан сар" арга хэмжээ зохиож, амар амгалан баяр баясгалантай цагаан сарын үзэл ухамсар, өвөрмөц онцлогтой Өвөр Монголын соёлыг дэлхийн орнуудад таниулна.
                                  \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100