CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрдэнэгэрэл: Ардын төлөөлөгч гэдэг ариун дархан үүрэг хариуцлага

03-09-2017 10:43

                                                                                      

 ХОУР-гийн мэдээ: ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Авга хошууны Билгүүдэй балгасны Эрдэнэбулаг гацааны гацаан дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Эрдэнэгэрэл 6-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Ардын төлөөлөгч гэдэг ариун дархан үүрэг хариуцлага юм. Ард түмэн намайг сонгосон болохоор би ардын төлөө үнэн үг хэлж, илүү их ажил хийх ёстой. Таван жилийн турш миний дэвшүүлсэн санал малчдын үйлдвэрлэл амьдралаас ер салаагүй гэлээ.
 

 Эрдэнэгэрэл хэлэхдээ, Экологийг хамгаалах, малчдын үйлдвэрлэлийн түвшнийг дээшлүүлэх, ядуурлаас ангижруулах зэрэг бол салшгүй холбоотой юм. Төр улсаас малчдын үйлдвэрлэл амьдралд байнга анхаарал хандуулж, хил хязгаар нутагт амьдарч буй үндэстний цөөнхийн иргэдэд түлхүү тусламж үзүүлэхийг хүсэж байна гэжээ. 
                                                                                              сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100