Засгийн газрын тайланд дурдсан шинэ бодлогод анхаарал хануулж байна
03-08-2017 10:54
12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган Бээжинд чуулах үеэр Хятадын төв засгийн газраас гаргасан засаглал хэрэгжүүлэх замын зургийг 3000 шахам төлөөлөгчөөр хянан хэлэлцүүлж байна. Ядуусыг тэтгэх, ажлаар хангах, боловсрол, нийгмийн хамгаалал, хэрэглээ зэрэг иргэдийн амьжиргаатай холбоотой бодлогууд иргэдийн бодит эрэлт хэрэгцээг харгалзаж үзсэн юм. Төлөөлөгчид иргэдийн амьжиргаатай холбоотой шинэ бодлогуудыг хэрхэн хянан хэлэлцэж байгаа, УТЗЗ-ийн гишүүд үүнийг хэрхэн үнэлж байгаа тухай манай сурвалжлагчийн ирүүлсэн мэдээлэлтэй танилцана уу.
20 мянга шахам үгтэй засгийн газрын ажлын тайлан иргэдийн амьдралын олон талыг тусгасан байна. Энэ талаар хуралд оролцож буй төлөөлөгчид түлхүү анхаарал хандуулж байна.
"Байгаль орчин, иргэдийн амьжиргаа, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийн асуудал зэрэг 9 том төсөлд олон дэлгэрэнгүй зүйл буй бөгөөд нарийн бодитой дурдсан юм."
"Эдийн засгийн өсөлт саарч буй байдалд ажлаар хангахыг баталгаажуулах, иргэдийн амьдралыг сайжруулахыг тэргүүн зорилтоор тавьж байна. Засгийн газар эдгээр асуудлыг тэргүүлэх байранд тавьж байгаа нь хамгийн илэрхий онцлог болж байна" гэв.
"Ажлын байраар хангах" тухай төв засгийн газрын тавьсан зорилт энэ онд хот суурины 11 саяас дээш хүнд шинээр ажлын байраар хангах асуудал юм. Энэ зорилт өнгөрсөн жилээс 1 сая хүнээр нэмэгдэж, ажлаар хангах асуудлыг улам чухалчлах болсныг харуулж байна.
Энэ зорилтыг биелүүлэхийн тулд ажлаар хангахыг дэмжих, ажил эрхлэлтийг удирдах, анхан шатыг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх болно. Засгийн газар олон арга замаар ажлаар хангахыг ахиулж, олон нийтээрээ ажил эрхлэх, нийтээр инноваци бүтээхийг үргэлжлүүлэн урагшлуулна. Энэ оны байдлаар зөвхөн их дээд сургууль төгссөн оюутнууд 7 сая 950 мянга гаруй байх учраас засгийн газрын дарамт хэвээр байгаа юм. Энэ талаар УТЗЗ-ийн гишүүн, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Жан Юньлин хэлэхдээ,
"Эдийн засгийн өсөлтийн сааралтаас болж ажилгүйдэх, бүтцийн өөрчлөлт, хэт үйлдвэрлэлийг хаах зэргээс болж их хэмжээний ажилгүйдэл буй болно. Энэ үед засгийн газраас ажлаар хангахыг баталгаажуулах, мөн ядуурлыг бууруулахыг тэргүүлэх байранд тавьж байгаа нь үүрэг хариуцлагатай байгааг харуулж байна" гэв.
Гэр орноосоо гарч үр хүүхдүүдтэйгээ өөр газар амьдарч байгаа ахмадуудын хувьд засгийн газрын ажлын тайланд маш сайн мэдээ уламжилсан байна. Тухайлбал энэ онд Хятадын хэмжээнд эмнэлгийн даатгалын мэдээллийг нэгдсэн сүлжээнд хамруулж, өөр газар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг шууд тооцоо хийж болох болсон явдал юм. Үүгээр барахгүй, хот хөдөөгийн оршин суугчдын эмнэлгийн даатгалын санхүүгийн нөхөн олговор хүн бүрт жилд 420 юань байсныг 450 юань болж нэмжээ. Хятад улс өдгөө дэлхийн хамгийн том бүх нийтийн үндсэн эмнэлгийн даатгалын сүлжээг байгуулаад байгаа юм. Ганьсү мужаас ирсэн БХАТИХ-ын төлөөлөгч, тус мужийн Тяньшүй хотын У Шань сяны Ма Ли суурингийн Бэй Шүнь тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лю Тяньшү хэлэхдээ,
Ядуу нутгийн хувьд том хотуудын эм эмнэлгийн эх баялаг хөдөө тосгонд хүрч үйлчилж чадахгүй байна. Ийм учраас иргэд маань өвдөхөөрөө дандаа том эмнэлэг рүү явдаг юм. Хөдөө орон нутагт сайн эмнэлэг байхгүй тул шаталсан эмчилгээг сайн хийе гэвэл эрхбиш эрүүл мэндийн эх баялгийг орон нутагт чиглүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Иргэдийн хүсэл бодлыг төрөөс бодолцон анхааралдаа авч байна. Төв засгийн газрын байршуулалтаар энэ онд олон хэлбэрийн эм эмнэлгийн нэгдсэн цогцын туршилтын цэгийг бүх талаар эхлүүлж, төрийн өмчийн 3-р зэрэглэлийн эмнэлгүүд энэ ажилд бүгдээрээ оролцож, дайчлан дагуулж, эм эмнэлгийн эх баялгийг бүх шатанд нэвтрүүлэх үнэлгээний болон урамшууллын механизмыг тогтоож, анхан шатанд үйлчлэх чадвараа дээшлүүлж, иргэдэд тус дөхөм үзүүлэх гэж байна.
БХАТИХ-ын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэхдээ, ядуурлаас ангижруулах ажлыг оновчтой хийх талаар эрх баригч нам болон засгийн газар хариуцлагатай байгааг харуулж байна гэж үзлээ. Өнгөрсөн жил хөдөө нутгийн ядуу хүн амыг 12 сая 400-гаар багаслаа. Энэ онд бас 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж, 3 сая 400 мянган хүнийг нүүлгэж ядуурлаас ангижруулах гэж байна.
Мэргэжилтний үзэж байгаагаар, эдийн засгийг тогтвортой өсгөх нь ажлаар хангахыг баталж, иргэдэд ашиг хүртээхийн төлөө юм. Иргэд нийтээрээ анхаарч байгаа гол асуудлыг сайтар зохицуулж, иргэдийн амьдралтай нягт холбоотой салбарт авч буй цуврал арга хэмжээ нь энэ оны засгийн газрын ажлын тайлангийн хүн төвтэй засаглалын үзэл баримтлал, иргэдийн амьжиргаанд анхаарал халамж тавьж байгааг бүрэн харуулж байна гэжээ.