CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ТНААД систем байрлуулах нь стратегийн тэнцвэрийг эвдэж магадгүй

03-08-2017 11:46

 Оросын төрийн думын олон улсын хорооны дарга Леонид Слуцки 7-нд хэвлэлд хэлэхдээ, Америк БНСУ-д ТНААД систем байрлуулах нь стратегийн тэнцвэрийг эвдэж магадгүй гэжээ.
 

Леонид Слуцки хэлэхдээ, Америк БНСУ-д пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах нь сэтгэл түгшээж байна. Америк БНАСАУ-ын заналхийллийг эсэргүүцэхийн төлөө гэж байгаа боловч ТНААД систем нь Солонгосын заналхийллээс сэргийлэх хүрээнээс хальж байна. Энэ нь стратегийн тэнцвэрийг эвдэж магадгүй байна гэжээ.
 

 Оросын төрийн думын батлан хамгаалалт аюулгүй байдлын хорооны дарга Виктор Озеров мөн өдөр хэлэхдээ, Америк БНСУ-д ТНААД систем байрлуулах нь Оросод бас нэг сорилт учруулж байна. Америкийн энэ үйлдэл нь стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний стратегийн зэвсгийн зайлшгүй тэнцвэрийн тухай заалтыг зөрчиж байна гэжээ.

 Ёнхап агентлагийн мэдээлснээр, Америк БНСУ-д ТНААД систем байрлуулж эхэллээ. Зарим эд ангийг 6-ны орой Сөүлийн өмнө зүгт 70 км-ийн зайд байрладаг Америкаас суугаа армийн Осан агаарын цэргийн баазад тээвэрлэн аваачсан бөгөөд үүнд пуужин харвах хоёр төхөөрөмж багтаж байна гэсэн байна. /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100