Нам төрийн удирдагчид зарим төлөөлөгчдийг хэлэлцүүлэгт оролцожээ
03-08-2017 09:52
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншжэ, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юйньшань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны сахилга бат шалгах газрын дарга Ван Чишань нар 7-ны өдөр 12 дахь удаагаа сонгогдсон БХАТИХ-ын 5-р чуулганд оролцож байгаа зарим төлөөлөгчдийг хэлэлцүүлэгт оролцсон байна.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-нд Ляонин мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрээр Ляонин мужийн өнгөрсөн нэг жилийн ажлыг үнэлж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт хөгжил, боловсон хүчний ажлын суртлыг ахиулан, Зүүн Хойдын аж үйлдвэрийн хуучин баазын сэргээн мандуулах стратегийг хэрэгжүүлж, эдийн засгийн нэмэгдлийг тогтвортой байлган, өөрчлөлтөд тус дөхөм үзүүлэн, бүтцийн зохицуулалт хийж, ардад ашиг хүртээн, эрсдэлээс сэргийлэх төрөл бүрийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт бол Ляонин мужийн хөгжлийн заавал туулах зам мөн. Гол зөрчлийг зохицуулж, гол чиглэлээ тодорхойлж, Ляонин мужийн хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг түлхэн ахиулж шинэ амжилтад хүргэх хэрэгтэй. Эдийн засаг хөгжөөд ямар үед ч хүрсэн бодит эдийн засаг бол манай улсын эдийн засгийн хөгжил, олон улсын эдийн засагийн өрсөлдөөний дунд үндэс болох юм. Ляонин мужийн аж үйлдвэрийн хуучин бааз бол бодит эдийн засгаар эхэлж хөгжсөн юм, шинэ ээлжийн эдийн засгийн хөгжилд бодит эдийн засгийг түшиглэх хэрэгтэй гэжээ.
Ли Кэчян Төвдийн төлөөлөгчдийн бүлгэмийн хэлэлцүүлэгт оролцон хэлэхдээ, Төвд бол Хятадад онцгой байр суурьтай. ХКН-ын 18-р их хурлаас нааш, нөхөр Ши Жиньпингээр төв болгосон намын төв хороо Төвдийн ажлыг чухал байранд тавьсаар ирсэн юм. Энэ онд намын төв хороо, төрийн зөвлөлийн байршуулалт ёсоор Төвдийн ажлыг үргэлжлэн ахиулж, хөгжил тогтвортой байдлыг уялдаатай болгох болно. Ардын амьдралын баталгаажуулан сайжруулах ажлыг чухал байранд тавьж, хүмүүсийн анхаарал хандуулж байгаа боловсрол, эм эмнэлэг, дулааны хангамжийн төсөл зэргийн хүрээнд ардын амьдралын дутагдалтай талыг нөхөж, олон нийтийн үйлчилгээний төвшинг дээшлүүлэх болно. Эзлогийг хамгаалсан нөхцөлд аялал жуулчлал, цэвэр эрчим хүч, ардын эмнэлэг зэрэг өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлэх болно. Зам харилцаа, цахилгаан сүлжээний дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг талаар төрөөс их хөрөнгө оруулж, хөгжлийг ихээр түргэтгэх болно. Үндэстнүүдийн эв санааны нэгдлийг эрчимжүүлж, олон үндэстний эв зохицонгуй харилцаанд тус дөхөм үзүүлэн, шашны харилцааг эв зохицонгуй байлгаж, хөгжлийг ахиулах хүчээ нэгтгэн, Төвдийн нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амар амгалан байдлыг хамтаар хамгаалах болно гэжээ.