CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хот агаар цэвэршүүлэх арга хэмжээ авна

03-08-2017 10:00

 

 БХАТИХ-ын төлөөлөгч, Бээжин хотын дарга Цай Чи 6-нд Бээжингийн төлөөлөгчдийн хэвлэлийнхэнд нээлттэй өдрийн үеэр хэлэхдээ, Бээжин хот 2017 онд агаар цэвэршүүлэх арга хэмжээг бүх талаар авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бохирдлыг цаашид засан сайжруулж, цэлмэг тэнгэрийг хамгаална гэв.

 Түүний танилцуулснаар, Бээжин хотын агаар ерөнхийдөө сайжирч буй хэдий ч иргэдийн хүссэнд хүрэхгүй байна. Энэ онд Бээжингийн гол хэрэгжүүлэх арга хэмжээнд нүүрсний ашиглалтыг 3 сая тонноор багасгах, утаа ихтэй авто машиныг цэгцлэх, аж үйлдвэрүүдийн бохирдол ялгаруулахыг багасгах зэрэг багтаж байна. Энэ онд байнгын үйлдвэрлэлийн бохирдолтой 500 аж ахуйн нэгжийг хаана гэжээ.

 Бээжин хот үйлдвэрлэлийн орон зайн цар хүрээг багасгаж, оршин суугчдын байр, иж бүрэн төхөөрөмжийн газар шорооны харьцлыг нэмэгдүүлж, ногоон экологийн орон зайг өргөтгөнө. Хот хөдөөгийн бүтээн байгуулалтын хувьд төлөвлөлт нэгдлийг эрчимжүүлж, хот, газар шорооны төлөвлөлтийн нэгдлийг биелүүлнэ. \Урьхан\ 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100