CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Азийн олимпын наадам дээд тал нь 42 том төрөл, 484 жижиг төрөлтэй

03-08-2017 10:13

                                                                                   

 ХОУР-ын мэдээ: Азийн олимпын Зөвлөл: Индонез улсад зохион байгуулагдах 18 дахь удаагийн Азийн олимпын наадмын тэмцээний тоо 42 том төрөл, 484 жижиг төрлөөс хэтрэхгүй гэжээ.
 

 18 дахь удаагийн Азийн Олимпын Зөвлөлийн Зохицуулах Хорооны дарга, Дэлхийн Олимпын Хорооны гишүүн Цунеказу Такеда: Тэмцээний том төрлийг цаашид нэмэхгүй бөгөөд багасгах магадлалтай гэжээ.

 Энэ удаагийн Азийн Олимпын наадмын бэлтгэл ажлын талаар Азийн Олимпын Зөвлөлийн дарга Хусайн Ал Мусаллам: Жакарта, Палембанг хотын холбогдох байгууламж төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа гэжээ. Тэрээр: Индонез улс 1962 оноос хойш Азийн наадмыг зохион байгуулаагүй тул хот болон спортын салбарын дэд бүтцэд маш их шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм гэжээ. 
 

 Азийн Олимпын 18 дахь наадам 2018 оны 8-р сарын 18-наас 9-р сарын 2-нд Индонез улсын Жакарта, Палембанг хоёр хотод болно.
                                  \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100