CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хятадын амар тайван хотууд

03-07-2017 18:04

 Технологийн хөгжил, хэтэрхий шуугиант их хотоос түр ч гэсэн холдож, амар амгалан аядуу нутаг тийш цөөхөн ч гэсэн хэд хоног амарч зугаалахыг сүүлийн үед хүмүүс их хүсэх болсон. Тиймээс бид энэ удаа Хятадын хамгийн амар тайван бас амьдрахад тохиромжтой хотуудыг танилцуулж байна.

   Цэньдү хот нь удаан хугацаагар оршин амьдрахад маш тохиромжтай. Тус хотод жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бөгөөд улирал бүр өөрийн гэсэн онцлог өнгө төрхтэй. Мөн Хятад улс даяараа эмнэлэгийн үйлчилгээ сайтайгаар алдартай.

  Күнминь хот амьдралын өртөгөөрөө бүх Хятад даяар хамгийн багад тооцогддог. Жилийн дөрвөн улиралын туршид хавар мэт тааламжтай уур амьсгалтай. Та энд зул сарын баяраар цэцэг дэлгэрч байхыг харна. Үнэхээр гайхалтай биш гэж үү.

 Сүжү хотыг магтан шагшсан ном зохиол өнө эртнээс эхлээд өнөөг хүртэл тун олон бичигдсэн. Энэ нутгаас Хятад даяар алдартай олон арван яруу найрагчид төрсөн байдаг нь ч бас учиртай биз ээ. Гол горхи нь хүртэл сэтгэлийг аргадан аргадан урсах шиг. Үнэхээр амгалан тайван сайхан газар юм.    

 Жүхай хотын уур амьсгал тун тааламжтай бөгөөд энд орон сууц худалдан авахад тун хямд байдаг. Жилийн турш нэмэх 22 хэм байдаг тийм таатай цаг агаартай хот тийм ч олон биш болов уу. Тиймээс л энэ газрыг амьдран суухад тааламжтай хотын нэгээр нэрлэжээ.
 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100