CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНАСАУ пуужин хөөргөжээ

03-07-2017 10:13

 БНСУ-ын армийн нэгдсэн жанжин штаб 6-ны өдөр тэмдэглэхдээ, БНАСАУ мөн өдрийн өглөөгүүр Пёнганпук до бүсээс Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгисийн усан хил рүү 4 ширхэг пуужинг хөөргөсөн байна гэжээ.

 Нэгдсэн жанжин штабын албаны хүн 6-ны үдээс өмнө Батлан хамгаалах яамны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНАСАУ Бээжингийн цагаар 6 цаг 36 минутад Пёнганпук мужийн Тончан ри бүсээс 4 ширхэг баллистик пуужин хөөргөсөн байна. Уг пуужин 260 км өндөрт 1000 км хол зайд туссан байна. Одоохондоо БНСУ, АНУ-ын цэрэг пуужингийн тухай судалгаа хийж байна. Уг пуужин нь тив хоорондын баллистик пуужин байх магадлал бага байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100