CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Камбожийн Ван Нородом Сихамони болон түүний эхтэй нь уулзав

03-07-2017 09:45

                                                                                

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Жун Нань Хайд Камбожийн Ван Нородом Сихамони болон түүний эх Нородом Мононеастой уулзав.

 Ши Жиньпин, Хятад Камбожийн ард түмний уламжлалт найрамдал урт удаан жилийн түүхтэй. Хоёр орны ахмад үеийн удирдагчийн үеэс эхэлж тавьсан болохоор илүү нандигнаж үзэх ёстой. Түүхийн шинэ эрин үед хүрээд Хятад Камбожийн харилцаанд амьдралын шинэ хүчин сэлбэж, цаашид хөгжсөөр ирсэн юм. Өнгөрсөн жил Нородом Сихамони ван бид хоёр харилцан амжилттай айлчилсан юм. Өдгөө хоёр орон улс төрийн хувьд дээд хэмжээний итгэлцэлтэй байж, эдийн засгийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, улс орны хөгжлийг биелүүлэх явцад бие биеэ туслан, олон улс бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Камбожийн вангийн угсааныхан Хятад Камбожийн найрсаг харилцаанд урт хугацааны турш хичээл зүтгэл гаргасаар ирж, хоёр орны харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулав. Камбожтой хамтаар хүчин чармайлт гаргаж, Хятад Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй шинэ өндөрлөгт хүргэж, хоёр ард түмэнд үр шимийг хүртээхэд Хятад улс бэлэн байна гэв.    \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100