CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад Оросын олон салбарынхан эмэгтэйчүүдийн баярыг хамт тэмдэглэв

03-07-2017 14:59

  Орон нутгийн цагаар 3-р сарын 6-нд Орос дахь Хятадын энх тайван нэгдэлд туслах нийгэмлэг болон Москвагийн Хятадын цагаачдын нэгдсэн нийгэмлэг Москва хотод үдэшлэг зохион байгуулж, Мартын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ. Хятадаас Орост суугаа элчин сайдын яамны төлөөлөгч, Оросын олон салбарын найрсаг зүтгэлтнүүд, олон нийтийн байгууллага, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Хятадын цагаачид 400 гаруй хүн үдэшлэгт оролцлоо.

b

 Хятадаас Орост суугаа элчин сайдын яамны ерөнхий консул, зөвлөх Жян Вэй баярын үг хэлэв. Тэрээр: Энэ үйл ажиллагаа бол Москвад хот дахь цагаачдын байгууллагаас сүүлийн үед зохион байгуулсан хамгийн том хэмжээтэй, хамгийн олон хүн оролцсон, Хятад Оросын тал хамгийн идэвхтэй оролцсон үйл ажиллагаа боллоо. Хятад, Оросын найрамдал улам гүнзгийрч байна. Цаг үе хүсэл мөрөөдлийг бий болгодог. Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй гэдгийг энэ нь харуулж байна. Хятад улс тогтвортой хөгжиж, Хятад, Оросын найрамдал тасралтгүй эрчимжих явцад хоёр орны эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. Элчин зөвлөх Жян Вэй, эмэгтэйчүүд өөрийгөө хүндэтгэх, биеэ даах, өөртөө итгэлтэй байх цаг үеийн үзэл санааг дагаж, хичээн зүтгэж хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүслээ. 
 Үдэшлэгт Оросын гавьяат жүжигчин Валентинна, Москва дахь цагаачид, оюутнууд, Оросын найрсаг зүтгэлтнүүд дуу бүжиг, ардын хөгжим, У Шу үзүүлбэр, яруу найраг зэрэг гайхамшигтай сайхан тоглолт үзүүлжээ.

b

b

b

b

b

b

b

                                                                                               /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100