CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хоёр чуулганы түлхүүр үг: Зүүн хойдын бүсийг сэргээн хөгжүүлье

03-07-2017 17:14

"Бүх талаар сэргээн хөгжүүлэх шинэ замыг буй болгоё" - Ши Жиньпин дарга 2016 оны хоёр чуулганы үеэр зүүн хойд бүсийг сэргээн хөгжүүлэх талаар тодорхой шаардлага гаргасан юм. 6-нд Ляонин мужийн төлөөлөгчид засгийн газрын тайлангийн талаар хянан хэлэлцэхдээ, нэг жилийн турш Ляонин мужийн олон салбарынхан бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэн, хүнд байдлыг даван туулж анхны үр дүнд хүрсэн гэж үзэж байна.

 6-нд Гирин мужийн төлөөлөгчдийн хэвлэлийнхэнд нээлттэй өдөрлөгийн үеэр, БХАТИХ-ын төлөөлөгч, ХКН-ын Гирин мужийн хорооны нарийн бичгийн дарга Баянчулуу: "Хөрөнгө оруулалт Шань Хай Гуан боомтоос хойших нутагт хүрэхгүй" гэдэг хөрөнгө оруулалтын орчны асуудлын тухай яриа юм. Хөрөнгө оруулалтын орчин таатай байх эсэх нь зах зээлийн эдийн засгийн байдлаас шалтгаална. Зүүн хойдын бүсийг сэргээн мандуулахад хөрөнгө оруулалтын орчин, үйл ажиллагаа явуулах орчныг таатай байлгах хэрэгтэй гэв.    \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100