CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эдийн засаг нийгмийн хөгжлийн үүргээ биелүүлэхийг онцлов

03-07-2017 09:53

 

 ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны үдээс өмнө 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы Шандунгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгч нартай санал бодлоо гүнзгий солилцов. Тэрээр, өнгөрсөн нэг жилд манай орны хөгжилд тулгарсан хүндрэлтэй асуудал төсөөлснөөс их байлаа. Нөхөр Ши Жиньпинаар гол цөм болгосон намын төв хорооны удирдлага дор, бид олон хүнд бэрхшээлийг даван туулж, хялбар бус олсон амжилтыг байгуулж, энэ оны эдийн засаг нийгмийн хөгжилд нэлээд сайн үндэс суурийг тавьсан гэв.

 Тэрээр, тогтвортой байдлын дунд урагшлах ажлын үндсэн хэмийн дагуу хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, талуудын анхаарлын төв болон ажлын гол талыг чанар, үр ашгийг дээшлүүлэх дээр тавиулж, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байлгахыг өргөжүүлэхээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг зохицуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулах дотоод хөдөлгөх хүчнийг эрчимжүүлэх ёстой гэв.  \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100