CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2017 оны "Баясгалант хаврын баяр" арга хэмжээг гадаадын 280 сая иргэн сонирхжээ

03-06-2017 10:54

 Синьхуа агентлагийн мэдээ: Сэтгүүлч Соёлын Яамнаас мэдээлснээр, 2017 оны Хятадын уламжлалт цагаан сар буюу хаврын баярт зориулсан "Баясгалант хаврын баяр" арга хэмжээ нь 140 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй хотод 2000 гаруй удаа зохион байгуулагдаж, давхацсан тоогоор нийт гадаадын 280 сая иргэн үзэж сонирхжээ. "Баясгалант хаврын баяр" арга хэмжээг соёлын брэнд болгох, орон нутагт нь зохицуулан, зах зээлд нийцүүлэх алхам маш эрчтэй байснаар эдүгээ Хятадын хамгийн алдартай соёлын брэнд болсон байна.
 

 СЯ-ны 2017 оны гадаадтай соёлоор харилцах ажлын хурал 3-р сарын 4,5 ны өдөр Бээжинд болж, Соёлын сайд Лүө Шүган уг хурал дээр хэлэхдээ, энэ жил Францд анх удаагаа хаврын баярын теле концерт зохион байгуулж, ОХУ-ын Санкт-Петербургт алдарт Мариинский театрт хаврын баярт зориулсан концерт, Италид хөл бөмбөгийн клубтэй хамтран "Баясгалант хаврын баяр" арга хэмжээг хөл бөмбөгийн ногоон талбайд зохион байгуулсан. Мөн Америкт их сургуулийн хүрээнд, Бразилийн Рио-де-Жанейрогийн Исүс Христосын хөшөөнд Хятадын хаврын баярын бэлгэдэл болсон улаан нөмрөг нөмрүүлэх зэргээр олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн "Баясгалант хаврын баяр" арга хэмжээний хүрээнд таван тивийн 56 улс оронд хаврын баярын сүмийн хурлыг зохион байгууллаа гэжээ.

                                                                          \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100