CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Их Британчууд Хятадын хоёр чуулганд анхаарал хандуулж байна

03-05-2017 11:07

Сүүлийн жилүүдэд Хятад, Их Британи хоёр орны харилцаа холбоо улам нягтарч хөгжлийн алтан үедээ ороод байгаа юм. Өдгөө Их Британийн хэвлэлийн салбар, эрдэмтэн судлаачид Хятадын хоёр чуулганд анхаарал хандуулж, Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт, байгаль орчны цэгцлэлт зэрэг асуудлыг авч хэлэлцэж байна.

Хоёр чуулган эхлэхийн өмнөхөн Их Британийн радио компанийн төсөөллийн шинжтэй нэгэн мэдээлэлд, 2017 оны Хятадын хоёр чуулган дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь өдгөө олон улсын байдалд их өөрчлөлт гарч, улам ээдрээтэй болж байгаа юм. Дэлхийн шинжтэй өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах, олон улсын худалдааны өсөлтийн хурд удааширч, цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөл нэмэгдэж буй зэрэг асуудал бол нийт улс оронд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал юм. Хятадын хоёр чуулганаар ямар ямар бодлогын өөрчлөлт хийх, хэдэн сарын өмнө Давосын чуулга уулзалтад хэлсэн шигээ сэтгэлд хүрсэн арга хэмжээ авах эсэхийг хүсэн хүлээж байгаа хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Их Британийн 48 корпорацын клубийн ахлагч Стефен Перри Хятадын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Хятад улс эдийн засагтаа эмх цэгцтэй, тогтвортой хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт хийж байна. 2016 оны Хятадын амжилтыг дэлхий нийтээрээ харж байгаа. Хятад улс 2020 онд бүх талаар чинээлэг нийгэмд шилжих зорилтоо биелүүлнэ гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Оксфордын их сургуулийн хятад судлалын төвийн дарга Рана Митер: Миний хувьд бол байгаль орчны хамгаалалтад түлхүү анхаарч байгаа. Учир нь энэ асуудал Хятадын ард иргэдийн амьдрал ахуйтай шууд холбоотой юм гэжээ.
                                                                                             \Э.Цогзолмаа орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100