CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ-ийн дэвшүүлсэн төслийн 99.84 хувийн саналд хариу өгчээ

03-04-2017 13:57

УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулган хуралдсанаас нааш, УТЗЗ-ийн гишүүд, УТЗЗ-ийн олон байгууллага, тусгай хороо 13-р 5 жилийн төлөвлөгөөний дагуу судалгаа хийж, санал санаачилга идэвхтэй дэвшүүлж, нийт 5769 төсөл дэвшүүлсэн байна. 2017 оны 2-р сарын 20 гэхэд 99.84 хувийн саналд хариу өгсөн байна.

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Ма Пэйхуа 3-ний үдээс хойш, УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын хороон найдлагаар УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганд УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулганаас нааших санал санаачилга дэвшүүлсэн ажлын тухай байдлаа тайлагнасан байна. Тэрээр хэлэхдээ, нэгэнт хариу өгсөн төсөлд шийдвэрлэсэн буюу уг саналыг хүлээн авсан хэмжээ 17.17 хувь, шийдвэрлэхээр байгаа санал 67.13 хувьд хүрч, лавлагаа болгохоор байгаа нь 15.7 хувьд хүрсэн байна гэжээ.

Ма Пэйхуа хэлэхдээ, эдийн засгийн байгуулалтын талаар 1718 санал дэвшүүлж, улс төрийн байгуулалтын талаар 322 санал, соёлын байгуулалтын талаар, 460 санал, нийгмийн байгуулалтын талаар 1344 санал, экологийн боловсоны байгуулалтын талаар 303 санал дэвшүүлжээ. Зарим санал нь "нэг орон хоёр систем"-ийн чиглэл, эх орны эв нэгдэлд тус дөхөм үзүүлэх, дипломат харилцааг өргөтгөх зэрэг бодлоготой холбогдсон байна. Холбогдох байгууллага чухалчлан үзэж, хянамгай зохицуулж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100