CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын олон яамны сайд нар иргэдийн сонирхож буй асуултыг хариулав

03-04-2017 13:37

Жил бүрийн Хятадын хоёр чуулганы үеэр, Хятадын яам хороодын хариуцлагатай хүмүүс Ардын Их Хурлын Ордны хойд талын хонгилоор ордог тул уг хонгилыг "Сайдын хонгил" гэж нэрлэдэг. Сайд нар хэвлэл мэдээллийнхэнтэй богино хугацаанд уулзаж, мэдээлэл өгч байдаг юм.

 

Боловсролын сайд: шилдэг боловсролын нөөцийг тэнцвэртэй болгоно

Боловсролын яамны сайд Чэнь Баошэн 3-ны өдөр "сургууль сонгох төлбөр", "гол чухал сургуульд элсүүлэх эрхтэй орон сууц" зэргийн халуун цэгийн асуудалтай холбогдуулан шилдэг боловсролын нөөцийг тэнцвэртэй болгоно гэжээ. Үүнээс гадна Хятадын өвөрмөц уран зураг, уран бичлэг, Тайжи зэрэг уламжлалт соёлыг сургуулийн заан сургалтад хамруулна гэж хэлсэн байна.
 

 Худалдааны сайд: Хятадын гадаад худалдааны чанар дээшилнэ

Худалдааны яамны сайдын тушаалд шинээр орсон Жүн Шань анх удаа сэтгүүлчидтэй уулзаж, одоогийн гадаад худалдааны тухай хэлэхдээ, Хятадын гадаад худалдааны хөгжил сайн байгаа, хойшид гадаад худалдааг улам чухалчилж, бодлогын чиглэлд тохируулалт хийж, хэмжээг өргөтгөж байсныг өөрчлөн чанарыг сайжруулахыг хичээн, худалдааны том улсын байр сууриа бэхжүүлж, худалдааны хүчирхэг улс болох үйл явцыг чангатгана гэжээ.

 Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дарга: нислэг оройтох асуудлыг өөрчлөхөөр зүтгэж байна

Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дарга Фэн Жэнлинь хэлэхдээ, бид ажилдаа гурван зарчмыг журамладаг: Нэгт, нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулна. Хоёрт, цэвэр засаглалын аюулгүй байдлыг баталгаажуулна. Гуравт, үнэнчээр үйлчлэхийг баримтална. Үүнд юуны өмнө онгоц цагтаа нисэхийг баталгаажуулахаар үйлчилгээг шалгах гол үзүүлэлт болгон, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийг дайчилж байна гэжээ. Тэрээр, "Нислэг оройтох асуудалд би ч бүр дургүйцдэг. Одоо бид үүнийг өөрчлөхийн төлөө хичээн зүтгэж байна. Өдгөө онгоц цагтаа нисч байгаа байдал 70 хувиас илүү байна. " гэжээ. \Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100