УТЗЗ-ийн 12-р удаагийн БХХ-ны 5-р чуулган нээгдэв
03-04-2017 13:43
Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 12-р удаагийн бүх Хятадын хорооны 5-р чуулган 3-ны үдээс хойно Ардын их хурлын ордонд нэгдэж, УТЗЗ-ийн 2000 гаруй гишүүд үндэсний 13-р 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг улс орны хөгжил, иргэдийн амьжиргаатай холбоотой том чухал асуудал, тэрчлэн "ХКН байгуулагдсан 100 жилийн ой гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, БНХАУ байгуулагдсан 100 жилийн ой гэхэд баян хүчирхэг, ардчилсан соёлтой, эв нийцтэй социалист орчин үеийн улс орны байгуулах" зорилтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажиллах тухай зөвшилцөж эхэллээ.
Тус удаагийн чуулганд оролцох ёстой гишүүдийн тоо 2205, бодит оролцсон гишүүдийн тоо нь 2134-д хүрч, холбогдох дүрэм тогтоолд нийцсэн байна.
УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэнь чуулганы нээлт дээр өнгөрсөн нэг жилийн ажлаа долоон талаас очиж тайлагнасан байна. Тэрээр "2017 он бол 13-р 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал он жил болох төдийгүй, мөн ХКН 19 дэх сонгуулийн бүгд хурлаа хуралдуулах он жил тохиож байгаагаараа онцлог юм. Шинэ нөхцөлд, Ардын улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо нь ХКН-ын Төв хорооны шийдвэр бодлогыг хянуур хэрэгжүүлж, намын болон үндэсний ажлын ерөнхий байдлыг харгалзан, ардчилсан хяналтаа эрчимжүүлж, ХКН-ын удирдлага дор олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцооны давуу тал болон өвөрмөц талыг харуулж, ХКН-ын Төв хорооны том чухал бодлого чиглэлийн хэрэгжилтэд түлхэц өгөх хэрэгтэй" гэв.
УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга Ма Пэйхуа УТЗЗ-ийн 12-р удаагийн БХХ-ны Байнгын хорооны өмнөөс санал санаачилгыг хянаж хэрэгжүүлж байгаа байдлыг танилцуулжээ. Тэрээр "УТЗЗ-ийн 12-р сонгуулийн 4-р чуулганаас нааш, УТЗЗ-ийн гишүүд, олон байгууллага болон тусгай салбарууд хариуцсан ажлын комиссууд Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хорооны дэргэд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, 13-р 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу судалгаа шалгалтаа гүнзгийрүүлж, идэвхтэйгээр санал санаачилга дэвшүүлсэн. Үүнд нийтдээ 5769 санал санаачилга дэвшүүлсэн бол хяналт шалгалтаар 4279-г нь тусгай төсөл болгон авч хэлэлцсэн. 2017 оны 2-р сарын 20-ны байдлаар, 99.84 хувийн төслийг нэгэнт шийдвэрлэсэн" гэжээ.