CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

H7N9 шувууны ханиадны вирус хүнээс хүнд дамжин халдварлах эрсдэл бага байна

03-03-2017 10:05

 ДЭМБ-ын "Ханиадны дэлхийн хөтөлбөр"-ийн албаны хүн Жан Вэньчин 1-нд Женев хотноо Хятад улс дахь H7N9 шувууны ханиадны сүүлийн үеийн байдлыг танилцуулахдаа, энэ удаа илрүүлсэн H7N9 вируст шинэ онцлог шинж илэрсэн боловч, ерөнхийд нь үзвэл вирус хүнээс хүнд дамжин халдварлах эрсдэл бага байна гэжээ.
 

 Жан Вэньчин мөн өдөр ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Манай байгууллага 5 дахь удаагаа дэлгэрч буй хүнээс хүнд халдварлах H7N9 шувууны ханиадны байдалд маш их анхаарал тавьж байна. 2016 оны 10-р сараас одоог хүртэл, Хятад улс лабораторийн шинжилгээгээр оношлогдсон хүнээс хүнд халдварлах H7N9 шувууны ханиадны 460 тохиолдол гарсан тухай мэдээг ДЭМБ-д өгсөн. Энэ тоо нь 2013 онд H7N9 шувууны ханиадаар өвчилсөн анхны тохиолдлыг илрүүлснээс хойших нийт тооны 3-ны 1 гаруй хувийг эзэлж байна гэжээ.
 

 Гэхдээ Жан Вэньчин: Энэ вирусийн өвчин үүсгэх чанарын ангиллын өөрчлөлт нь зөвхөн шувууны зүйлд тохирдог. Харин хүн төрөлхтөнд тохирохгүй. Эдүгээ H7N9 шувууны ханиадны вирусийн эдгээр өөрчлөлт нь халдвар авсан хүнийг өвчлөхөд хүргэх, халдварлах шинж чанарт нөлөөлөх үндэслэлийг илрүүлээгүй байна гэжээ./D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100