CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны 5-р чуулган 3-нд нээгдэнэ

03-03-2017 09:55

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны 5-р чуулган 3-ны үдээс хойших 3 цагт Бээжин хотын ардын их хурлын ордонд нээгдэнэ.

Нээлтийн хуралд, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны 2000 гаруй гишүүн УТЗЗ-ийн байнгын хорооны ажлын тайлан болон 4-р чуулганаас хойших санал санаачилгын ажлын байдлын тухай байнгын хорооны ажлын тайланг сонсон хэлэлцэнэ.

Хятадын төв радио, төв, телевиз, олон улсын радио, олон улсын телевиз нээлтийн ёслолд Юй Жэншэны УТЗЗ-ийн байнгын хорооны өмнөөс ажлын тайлан хийхийг шууд дамжуулж, төвийн гол мэдээллийн сайтууд нээлтийн ёслолын тухай цаг даруйд нь мэдээлнэ.

3-ны үдээс хойш, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы олон төлөөлөгчид хурал хуралдуулж, төлөөлөгчдийн ахлах, дэд ахлахыг сонгон гаргаж, чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга нарын жагсаалтын төслийг хэлэлцэн, чуулганы хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ. \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100