CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Хоёр чуулган" Хятадын ард түмний анхаарлын төвд байна

03-03-2017 11:29

Жилд нэг удаа чуулдаг Хятадын улс төрийн том үйл явдал болох "Хоёр чуулган" удалгүй эхлэх гэж байна. Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчид, Бүх Хятадын УТЗЗ-ын гишүүд олон газраас нийслэл Бээжинд хуран цугларч, хамтдаа төрийн хэрэг, хөгжлийн асуудлыг авч хэлэлцэх болно. Хятадын ард иргэд ямар халуун цэгийн асуудалд анхаарлаа хандуулж байна вэ? Хүний нийгмийн хөгжилд тустай ямар сайн мэдээг сонсъё гэж хүсэж байгаа вэ? Сэтгүүлч Бээжингийн гудамжаар явж энгийн ард иргэдээс сурвалжилга авсан юм.

Сүүлийн хоёр хоногт Бээжин хотыг хүйтэн агаар дайрч, хаврын урьхан салхи үлээж, тэнгэр цэлмэг, хүмүүс агаарт гарч, биеийн тамир хийх болсон бөгөөд зургаа вичаатад тавьж байлаа. Энэ хоёр жил "утаа манан" хүмүүсийн сэтгэл муу нөлөө өгчээ. Сурвалжилга хийх явцад, агаарыг сайжруулах асуудалд хүмүүс маш их анхаарлаа хандуулж байна. Энэ жилийн "Хоёр чуулган" дээр агаарыг засан сайжруулах шинэ үүргийг тодорхой болгох нь эгэл ардын анхаарлын төвд оржээ.

Одоо утаа манан ирэх үед гэрээсээ гарах дургүй болсон бөгөөд сэтгэл санаа ч хүнд байдаг болжээ. Иймээс голцуу хүрээлэн буй орчны асуудалд анхаарлаа хандуулж байна гэжээ.

"Бид байгаль орчныг хамгаалах эрч хүчийг улам нэмэгдүүлж, ард иргэддээ цэвэр агаар амьсгалуулахыг хүсэж байна".
Өнгөрсөн жил, олон нутгийн байрны үнэ огцом өссөнөөр бүх улсын олон хотод байрны үнийг тогтоон барих арга хэмжээ авсан юм. Өнгөрсөн жилийн эцсээр болсон Төв хорооны эдийн засгийн ажлын зөвлөгөөнөөс "байрыг суухад зориулсан, харин ашиг олоход зориулаагүй" хэмээн тодорхой заасан нь иргэдийн санаанд яв цав нийцсэн юм. Сэтгүүлч гадуур явж иргэдээс ярилцлага авахад "хоёр чуулганаас" байрны үнийг хэрхэн тогтоох асуудлыг маш их сонирхож байгаа нь анзаарагджээ.

"Байрны үнийг тогтоон барих арга хэмжээг үргэлжлүүлж, ард иргэдийн амин чухал асуудлыг зохицуулах ёстой".
"Миний бодлоор байрны үнийг төр засгаас тогтоон барьж, зууч компаниуд байрны үнийг дураараа өсгөхийг хориглох хэрэгтэй. Мөн бэлэн байгаа байруудыг төр засаг хяналтдаа авч, бэлэн байгаа байрны үнэ өндөр байгаагийн улмаас шинээр байгуулах байрны үнэ өсөхийг хориглох хэрэгтэй" гэжээ.

Хятадын хотжилт, эдийн засаг, нийгэм хурдтай хөгжихийн хэрээр, хөдөө тосгоны олон ажиллах хүч хот руу төвлөрч, хот орсон ажилчдын урсгалыг бий болгожээ. Тэд хотжилтын хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, зохицуулахад бэрхшээлтэй олон асуудлыг бий болгожээ. Жишээлбэл, нийгмийн баталгаа бүрэн бус, үр хүүхэд нь сургуульд сурахад хүндрэлтэй байдал гарчээ. Үсчин гоо сайхны ажил эрхэлдэг Шяо Цэнь энэ тухай хэлэхдээ, Манай үйлчилгээний салбарын ажил тогтворгүй байдаг. Хөдөлгөөн ихтэй, нийгмийн баталгаа бүрэн төгс бус байдаг учраас энгийн компани даатгал оруулж өгдөггүй, иймээс энэ талын ажлыг сайжруулахыг хүсэж байна гэжээ.

Нийтээрээ иргэдийн амьжиргааны асуудалд анхаарал тавьж байгаагаас гадна, банк санхүүгийн ажил төрөл эрхэлдэг зарим хүмүүс, хоёр чуулганаар тэдний ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийг илүү уламжлахыг хүсэж байлаа.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100