CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНСУ-д жагсаал хийв

03-02-2017 14:01

 БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үл хүлээлгэхийг дэмжих, эсэргүүцэх хоёр талын иргэд 3-р сарын 1-нд тус бүр Сөүл хотын төвд өргөнөөр жагсаал хийсэн байна. Цагдаагийнхан авто машинаар хоёр бүлгийнхнийг салгасны улмаас хоёр тал ноцтой мөргөлдсөнгүй.

Мөн үдээс хойш Пак Гын Хэ-г дэмжигчид Сөүлийн Сежонгно өргөн чөлөө орчим цуглаж, төрийн далбааг хурайлан, "Итгэл үл хүлээлгэх хүчингүй". "Итгэл үл хүлээлгэхээ буцааж аваач" зэрэг уриа хашхирч, жагсагчид Чюн Ва Дае руу явж байлаа. Мөн өдрийн цуглаан Пак Гын Хэ-г дэмжсэн хамгийн том цар хэмжээ бүхий цуглаан мөн гэж зохион байгуулагчид хэлж байжээ.

Орой нь олон иргэд Сөүлийн Гуанвамун талбайд Пак Гын Хэ-г эсэргүүцэн жагсжээ. Үүнд 300 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид хэлж байлаа. Борооны дундуур хүмүүс "Үндсэн хуулийн шүүх итгэл үл хүлээлгэх хэрэгтэй", "Пак Гын Хэ-г баривчлах хэрэгтэй" зэрэг уриа хашхирч, чөлөөтэй үг хэлэх, тоглох, жагсах зэрэг замаар Үндсэн хуулийн шүүх ардын сэтгэлийг хүлээн авч, итгэл үл хүлээлгээх шийд гаргахыг шаарджээ. Жагсагч иргэд мөн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Хуан Кю-Ан албан тушаалаасаа огцрохыг шаардан, "Дотны хүмүүсээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийг шалгах тусгай хэсгийн шалган байцаах хугацааг сунгахыг татгалзсан гэж шүүмжилжээ.

3-р сарын 1-нд БНСУ-аас Японы колонийн эзэрхийллийг эсэргүүцэн, улс орноо тусгаар тогтнуулахаар зүтгэсэн "3-р сарын 1-ний хөдөлгөөн"-ий 98 жилийн ой тохиожээ. Японы цэргийн "бэлгийн боол" байсан Лий Юн Соо мөн өдөр жагсаж буй газар очиж, Пак Гын Хэ-гийн засгийн газар "Юу ч ярилгүйгээр" Японы засгийн газартай "Бэлгийн боолын" тухай гэрээ байгууллаа гэж зэмлэн, Пак Гын Хэ-д итгэл үл хүлээлгэхийг шаарджээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100