CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлхийн хамгийн өндөр дэх нүхэн зам энэ оны эцсээр ашиглалтад орно

03-01-2017 10:44

 28-нд, Түвдийн Мила уулын нүхэн замын барилгыг хариуцсан Хятадын төмөр замын салбарын мэдээлснээр, дэлхийн хамгийн өндөр дэх нүхэн зам буюу Мила уулын нүхэн зам 2017 оны эцсээр ашиглалтад орох юм байна.
 

 Танилцуулснаас үзвэл, Мила уулын нүхэн замыг энэ 9-р сарын 30-аас өмнө ашиглалтад оруулах байсан боловч хадны хатуу, усны төвшин өндөр зэрэг нь төсөөлснөөс хэтэрсэн тул ажлын цагийг уртасгах шаардлагатай болжээ. Мөн далайн төвшнөөс маш өндөр, агаар сийрэг зэрэг таагүй нөхцөл нь ажилчдын тамир тэнхээ төдийгүй машин техник тоног төхөөрөмжийн хэрэглээний үр ашигт ч нөлөөлсөн ажээ.

 Түвдийн Мила уул Лхас болон Линжи хоёр хотын зааг дээр байрладаг. Мила уулын нүхэн замыг далайн төвшнөөс 4740 метр өндөрт байгуулж байгаа болохоор дэлхийн хамгийн өндөр дэх нүхэн зам хэмээгдэж багаа юа.
                                                                           \Э.Цогзолмаа орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100