CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Оросын цөмийн цахилгааны хамгийн дэвшилт цогцолбор ашиглалтад орлоо

03-01-2017 09:50

ОХУ Фукушимагийн дараа үеийн аюулгүй байдлын технологиор засаж байгуулсан цөмийн цахилгааны хамгийн дэвшилт цогцолбор-Нововоронеж цөмийн цахилгааны станц 28-ны өдөр албан ёсоор ашиглалтад орсныг ОХУ-ын Атомын Эрчим Хүчний Үндэсний Компани 28-ны өдөр тэмдэглэжээ.
ОХУ-ын Атомын Эрчим Хүчний Үндэсний Компани сонсгол мэдээ нийтэлж, Нововоронеж цөмийн цахилгааны станцын 6-р цогцолбор ашиглалтад орсон явдал нь ОХУ-ын цөмийн эрчим хүчний салбар дахь сүүлийн жилүүдэд болсон чухал үйл явдал юм. Уг цогцолборын байгуулалтын ажил 2016 оны 5-р сард дуусч, мөн оны 8-р сарын 5-наас туршилтын журмаар ажиллаж цахилгаан гаргаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

Холбогдох талын танилцуулснаас үзвэл, уг цогцолборт ОХУ-ын судлан үйлдвэрлэсэн VVER-1200 хэмээх даралтат усан реакторыг угсарсан аж. /D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100