CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дональд Трамп, Ян Жиечитэй уулзав

02-28-2017 15:20

27-нд Цагаан Ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, айлчилж очсон Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечитай уулзав.

Ши Жиньпин даргын мэндчилгээг Ян Жиечи, Дональд Трампад уламжлав. Үүнд Дональд Трамп талархал илэрхийлж, Ян Жиечигээр дамжуулан Ши Жиньпин даргад хариу мэндчилгээ хүргэв.

Ян Жиечи: Саяхан Ши Жиньпин дарга утсаар ерөнхийлөгч тантай ярьсан явдал маш чухал ач холбогдолтой бөгөөд Хятад Америкийн харилцааны дараагийн шатны хөгжлийн чиглэлийг тодорхойллоо. Хоёр орны төрийн тэргүүн утсаар ярьсан ярианы үзэл санааны дагуу Америкийн талтай мөргөлдөж сөргөлдөхгүй байж, харилцан хүндэтгэн, хамтран ажиллах замаар хамтдаа амжилтад хүрэх зарчмыг баримталж, дээд давхарга болон олон зэрэглэлийн харилцаагаа эрчимжүүлж, хоёр тал болон олон улс, бүс нутгийн том чухал асуудлаарх уялдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тус тусын гол ашиг сонирхол, анхаарч буй чухал асуудлаар харилцан хүндэтгэж, Хятад Америкийн харилцаа эрүүл тогтвортой урагшлан хөгжихийг ахиулж, хоёр ард түмэн, хүн төрөлхтөнд улам их аз жаргал авчрахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Дональд Трамп: Ши Жиньпин даргатай утсаар чухал яриа өрнүүлсэндээ баяртай байна. Хятадын талтай хамтран ажиллах харилцааг Америкийн тал ихэд чухалчилдаг. Хоёр тал дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа нягтруулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэг дунд уялдаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100