УТЗЗ-ийн 5-р чуулган 3-р сарын 3-нд Бээжин хотноо чуулна
02-28-2017 09:47
УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны 5-р чуулган 3-р сарын 3-нд Бээжин хотноо чуулна.
27-нд болсон УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны байнгын зөвлөлийн 19-р хурлаар УТЗЗ-ийн 5-р чуулганыг хуралдуулах тухай шийдвэр батлав. Чуулганы гол хөтөлбөрт УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх хятадын хорооны байнгын зөвлөлийн ажлын тайлан болон 4-р чуулганаас нааших санал санаачилгын ажлын байдлын тухай тайланг сонсон хэлэлцэнэ. Мөн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганд байлцаж, засгийн газрын ажлын тайлан болон бусад тайланг сонсон хэлэлцэж, иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг авч хэлэлцэхийг санал болгов.
\Урьхан\


