2017 оны Хятадын хоёр чуулгантай холбоотой иргэдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа сэдвүүд:
02-28-2017 15:34
2017 оны Хятадын хоёр чуулган дөхөж байгаа энэ үеэр, олон нийтийн дунд хийсэн санал асуулгын дүнгээс үзвэл, 2017 оны 2-р сарын 27-ны 16:40 цагийн байдлаар "Авилгатай тэмцэх", "цэвэр засаглал" зэрэг нь иргэдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлууд байна. Үүнд, "2016 онд авилгатай тэмцэх ажлыг чанга хатуу баримталсан нөхцөлд та юунд илүү анхаарал хандуулж байна вэ?" гэсэн асуултад, "Авилгатай тэмцэх тухай Ши Жиньпин даргын хэлсэн чухал үг яриа" хамгийн эхэнд бичигдсэн байна. Үүнээс гадна, "Нийгмийн хамгаалал", "эрүүл мэндийн салбарын өөрчлөлт" нь хоёр, гуравт бичигдсэн бол түүний дараа "ажлаар хангагдах, цалин орлого", "орон сууц", "боловсролын тэгш хүртээмж", "экологи хамгаалалт", "олон нийтийн аюулгүй байдал", "Ядуурлыг арилгах" зэрэг асуудлууд орсон байна.