CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

"Хятадын үлгэр түүх" уран бүтээлийн олон улсын уралдаан эхлэв

02-28-2017 15:55

 

  

27-нд, "Хятадын үлгэр түүх" уран бүтээлийн олон улсын анхдугаар уралдаан Бээжинд эхлэлээ. Энэ сэдвийн хүрээнд гадаад дотоодын хүмүүсийн Хятадын тухай уран бүтээлийг өргөнөөр цуглуулж шалгаруулах юм.
Энэ арга хэмжээг Хятадын гадаад хэлний ном хэвлэлийн газрын гадаад сурталчилгааг судлах төв, Хятадын Хуажүн шинжлэх ухааны их сургуулийн хэвлэл мэдээллийн дээд сургууль, Хятадын хэвлэл мэдээллийн түүхийн нийгэмлэгийн олон нийтийн харилцааны салбар төв хамтран зохион байгуулж, "Хятад хүний үлгэр түүх", "Хятадын брэндийн үлгэр түүх", "Хятад соёлын үлгэр түүх", "Хятадын арга загварын үлгэр түүх" , "Хятадын хүсэл мөрөөдлийн үлгэр түүх" зэрэг сэдвийн хүрээнд гадаад дотоодын оюутан сурагчид, хэвлэл мэдээлэл, аж ахуйн салбар болон Хятадын бусад найрсаг зүтгэлтнүүдээс хятад, англи хэлээр хятадын тухай уран бүтээлийг өргөнөөр элсэн цуглуулж шалгаруулах юм. Зохион байгуулах комисс эдгээр уран бүтээлийг шалгаруулахад мэргэжилтний тусгай баг ажиллуулна. Шагнал гардуулах ёслолыг 6-р сард хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Уран бүтээл хүлээж авах системийг 3-р сарын 1-нээс албан ёсоор нээнэ. Оролцох хүмүүс Хятадын сайтад холбогдон нэрээ бүртгүүлж, бүтээлээ ирүүлж болно.
                                                            \Э.Цогзолмаа орчуулав\

 

 

                                                                                             

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100