CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Саудын Арабын гадаад харилцааны сайд 14 жилийн хугацаанд анх удаа Иракт айлчлав

02-27-2017 10:47

Хятадын Ардын Банк 2-р сарын 26-ны өдөр мэдээ нийтэлж, Хятадын бондын зах зээлийг олон улсын бондын гол гол үзүүлэлтэд хамруулахыг сайшаан дэмжиж байна. Ингэснээр дэлхийн үнэт цаасны зах зээлийн бүхий л байдлыг улам оновчтой харуулж, дэлхийн хөрөнгө оруулагчдаас үнэт цаасны хөрөнгөө улам зохистой зохицуулахад ашигтай болно гэж тэмдэглэжээ.
Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч Пань Гүншэн: Ардын Банк Хятадын бондын зах зээлийн гадаадад нээлттэй байх ажлыг идэвхтэй дэмжиж, хилийн чанадын байгууламжуудын улсын дотоодод үнэт цаас арилжаалах явдлыг нааштай дэмжинэ. Үүний зэрэгцээ, хилийн чанадын хөрөнгө оруулагчдаас Хятадын бондын зах зээлд хөрөнгө оруулахыг дэмжиж, удирдлагын журмыг хялбарчлан, хөрөнгийн тоо хэмжээний удирдлагыг цуцалж, холбогдох хөрөнгийг оруулж гаргахад үндсэндээ хязгаарлалгүй. Дараачийн алхамд бодлогын иж бүрэн тохируулалтуудаа үргэлжлэн идэвхтэй ахиулан, хилийн чанадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулалтын улам найрсаг, улам хялбар орчноор хангах явдал юм гэлээ.

Төв Банкны тооцоолсноор, өнөөг хүртэлх байдлаар, Дэлхийн Банк зэрэг олон улсын хөгжлийн байгууллагууд, Польш зэрэг гадаад орнуудын Засгийн газрууд тэрчлэн олон улсын хэмжээний худалдааны банкнууд, банк санхүүгийн бус аж ахуйн нэгжүүд юаний бонд буюу тусгай зээлжих эрхийн үнэт цаасыг арилжаалсан хэмжээ 68 тэрбум 700 сая юаньд хүрсэн бөгөөд хилийн чанадын 432 хөрөнгө оруулагч хөрөнгийн биржид орж, нийт хөрөнгө оруулалт 800 тэрбум юаньд дөхсөн байна гэжээ. /D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100