CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пак Гын Хэ сайн дураараа тушаалаасаа огцрохгүй

02-24-2017 10:34

БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны албан тушаалтан 23-нд, Ерөнхийлөгч Пак Гын Хэ үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх хэргийн талаар тогтоол гаргахаас өмнө, шүүгдэхгүйн төлөө сайн дураараа огцрох гэж байгаа тухай яриаг үгүйсгэлээ.
Уг албан тушаалтан БНСУ-ын хэвлэлд хэлэхдээ, ерөнхийлөгчийн ордон Пак Гын Хэ сайн дураараа огцрох асуудлыг бодолцож, авч хэлэлцэж байгаагүй, яагаад ийм яриа гарах болсныг гайхаж байна гэжээ.

БНСУ-ын хэвлэл үүнээс өмнө мэдээлэхдээ, Пак Гын Хэ үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргахаас өмнө тодорхой нөхцөлтэйгөөр сайн дураараа огцорч магадгүй, тухайлбал холбогдох талтай ойр дотнын хүмүүс нь төрийн хэрэгт оролцсон хэргээс болж заалдагдахгүй байхын тулд холбогдох талтай бичгээр улс төрийн тохиролцоонд хүрэхийг хүсэж байна гэсэн юм.

БНСУ-ын үндсэн хуулийн шүүх 22-нд, энэ сарын 24-нд болох шүүх хурлыг 27 болтол хойшлуулсан юм. Хэдийгээр эцсийн шүүх хурал хойшилсон ч үндсэн хуулийн шүүх үүнээс өмнө зарласан 3-р сарын 13-ны өдөр шийдвэр гаргаж магадгүй байна гэж БНСУ-ын шүүхийнхэн таамаглаж байна.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100