CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2017 онд Хятад улсын ДНБ 6.64 хувьд хүрнэ гэж таамаглаж байна

02-24-2017 09:48

 

22-нд Шя Мэнь Их Сургууль болон Синьхуа агентлагийн "Жинь Жи Цань Као" буюу "Эдийн засгийн лавлах" сонин хамтран гаргасан "Хятадын макро эдийн засгийн улирлын байдал (CQMM)"-д хаврын улирлын таамаглалд тэмдэглэхдээ, энэ онд валютын бодлого тогтвортой нөхцөлд Хятадын ДНБ-ын өсөлт 6.64 хувьд хүрэх боломжтой бөгөөд инфляцийн тогтвортой байдлыг баталгаажуулах магадлалтай байна гэв.

Мөн өдрийн гаргасан таамаглалын тайланд, энэ жил болон ирэх жилд Хятадын эдийн засгийн байдал удаашрах дарамт их байгаа хэдий ч үйлдвэрлэлийн илүүдлийг зохицуулахын хэрээр үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал улмаар илэрхий болно. Үүний зэрэгцээ гуравдугаар үйлдвэрлэл буюу үйлчилгээний салбарын эзлэх хэмжээ тасралтгүй нэмэгдэхтэй уялдан эдийн засгийн уналтаас болж ажил эрхлэлтийн байдалд үзүүлэх дарамтыг багасгаж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулна гэв. Үүнтэй холбогдуулан Шя Мэнь Их Сургуулийн макро эдийн засгийн судалгааны төвийн профессор Лү Шэнрун хэлэхдээ, "2017 онд Хятадын ДНБ-ний нэмэгдлийн хурд нь 6.64 хувьд хүрч, 2018 онд цаашид буураад 6.59 хувьд хүрэх боломжтой байгаа нь ирэх хоёр жилд эдийн засаг мөн буурах дарамттай байгааг харуулж байгаа юм. Үнэ ханшны талаар 2017 онд Хэрэглээний үнийн индекс 2.15 хувиар өсөж, дотооддоо үлдэгдэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг хурдтай арилгаж, олон улсын их хэмжээнийбараа бүтээгдэхүүний үнэ өсөх боломжтой болохын хирээр 2017 онд PPI 2.41 хувиар өснө. Энэ нь Хятадын эдийн засаг тогтвортой инфляцийн түвшинд байгаа, өндөр инфляцид хүрэх боломж маш бага гэдгийг харуулж байгаа юм."

Тайланд тэмдэглэхдээ, 2017 онд гадаад эдийн засгийн тогтворгүй байдал болон худалдааны ивээх үзэл сэргэж байгаа учраас Хятадын экспортыг үргэлжлэн дарах бөгөөд газар эдэлбэрт оруулах хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэх эрсдэл мөн улмаар нэмэгдэх болно. Үүний зэрэгцээ Хятадын иргэдийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурд сэргэх боломж маш сул байгаа юм. 6.5 хувиас дээш хөгжлийн хурдыг биелүүлэхэд холбогдох төрийн байгууллага оролцон зүтгэж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хэмжээг 20 хувиас дээш байлгах шаардлагатай. Өдгөө зарим орон нутгийн захиргааны төрийн өмчит аж ахуйн нэгжийн өрийн эрсдэлийг даах хэмжээ нь мөн өндөр, зохицуулах үүрэг хүнд болохоор засгийн газар болон төрийн өмчит аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалтын хүчинд түшиглэх юм бол өсөлтөө баталж чадахгүй мөртлөө улс ардын эдийн засгийн бүтцийг цаашид гажуудуулна гэжээ.
Үүнтэй холбогдуулан хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн эздийн итгэлийг нэмэгдүүлж, дотоодын хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурдыг даруй сэргээх нь 2017 оны макро эдийн засгийн зохицуулалтын нэн тэргүүний үүрэг мөн гэж тайланд санал болгожээ.

Үүнээс гадна, Хятадын хөдөлмөрийн бүтээмж буурсан нь иргэдийн бодит орлогыг хасагдуулж, хэрэглээний хурдацтай өсөлтийг хязгаарлах болно. Лү Шэнрүн ярихдаа, одоогийн эдийн засаг тогтвортой гэсэн ч хэрэглээ болон хөрөнгө оруулалтын дотоод бүтцийг сайжруулан, өрийн хямралыг багасган, эрэлт, нийлүүлэлтээр эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөн, Хятадын эдийн засгийг эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой хэмээн санал болгосон байна. "ДНБ дэх хэрэглээ, хөрөнгө оруулалтын хувийн жин тэнцвэргүй болсонтой харьцуулбал, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын дотоод бүтэц тэнцвэргүй болох нь Хятадын эдийн засгийн нуугдаж буй нэн хэцүү архаг болох юм. Зохих утгаараа энэ нь Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ шатанд шилжихэд нөлөөлж буй улам гүн давхаргын саад тотгор юм" гэж тэрээр тэмдэглэжээ.

Хятадын макро эдийн засгийн байдал ба бодлогын талаар Хятадын 100 эдийн засагчийн хийсэн санал асуулгын үр дүнг мөн өдөр нийтэлжээ. Санал асуулгаар 2017 онд Хятадын ДНБ-ний өсөлт 6.6-6.8 хувь байх болно хэмээн шинжээчдийн 42 хувь нь үзсэн бол, Хятадын M2-ын хангамж 11-12 хувиар өсөх магадлалтай хэмээн 46 хувь нь үзжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100