CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Соёлын өвийн хөгжлийн "13-р таван жил"-ийн төлөвлөгөөг нийтлэв

02-24-2017 10:04

21-нд Хятадын "Үндэсний соёлын өвийн салбарын хөгжлийн "13-р таван жил"-ийн төлөвлөгөө"-г албан ёсоор нийтэлж хэрэгжүүлэв. Тус төлөвлөгөөнд: 2020 он гэхэд өдөр тутмын чанартай бүх Хятадын соёлын өвийн бүртгэлийн тогтолцоо бий болгож, 250 мянган хүн тутамд нэг музей оногдуулах зэрэг соёлын өвийн салбарын хөгжлийн зорилтыг тогтоожээ.

Одоо Хятадын соёлын өвийн үндсэн байдал ямар байгаа вэ? 10 жилийн турш өрнүүлсэн соёлын өвийн шалгалтын үр дүнд, бүх Хятадын хэмжээнд үл хөдлөх соёлын өв нийт 766 мянга 722 байгаа бөгөөд соёлын өвийн нөөц 41 сая 389 мянган ширхэг байна. Бүх Хятадын хэмжээнд соёлын чухал өвийг хамгаалах байгууллага 4296 байна. Дэлхийн соёлын өв 35, дэлхийн соёл болон байгалийн өв 4 байна. Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Гү Юйцай хэлэхдээ: Одоогоор бүх Хятадын хэмжээн дэх соёлын өвийн байдлыг үндсэндээ тодорхойлоод байна. Гэвч эдгээр тоо баримт тогтмол юм. Ийм учраас "13-р таван жил" буюу 2016-2020 оны хооронд голлон өдөр тутмын чанартай соёлын өвийн бүртгэлийн тогтолцоо байгуулах болно гэжээ.

Гү Юйцай хэлэхдээ, "'13-р таван жил'-ийн хугацаанд бид голлон өдөр тутмын чанартай, байнгын чанартай соёлын өвийн бүртгэлийн тогтолцоо байгуулж, соёлын өвийн байдллыг бүртгэлийн системээрээ цаг алдалгүй мэдээлж байгаа болохоор өдөр бүр өөрчлөлттэй байх болно. Мөн бид үүлэн тооцооллын индэр, интернэт сүлжээ, мэдээллийн сан зэрэг олон төрлийн шинэ арга барил ашиглаж, соёлын өвийн эх баялгийн тоо баримтыг эзэмшихээр барахгүй бас соёлын өвийн хадгалалт, дэлгэн үзүүлэх, засвар хийх, судалгааны байдал зэргийг эзэмших болно. Эдгээр байдлыг эзэмших замаар эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн үзэл санаа, соёлын амьдралыг баяжуулах зэрэгт эдгээр тоо баримт улам их үүрэг гүйцэтгэх болно."

Олон нийтийн анхаарч байгаа соёлын өвийн хамгаалалтын салбарт, "Үндэсний соёлын өвийн салбарын хөгжлийн "13-р таван жил"-ийн төлөвлөгөө"-ний дагуу, Үндэсний соёлын өвийн газар соёлын өвийг хамгаалах талаар "хоёр өөрчлөлт"-ийг биелүүлэхийг урагшлуулах болно. Авран хамгаалах чанартай ажлыг чухалчилж байснаа аврах, урьдчилан сэргийлэх чанартай ажлыг зэрэг чухалчлах тийш өөрчлөгдөнө. Зөвхөн соёлын өвийг хамгаалахыг чухалчилж байсан бол соёлын өвийг болон эргэн тойрны орчин, соёлын экологийн ерөнхий цогцыг хамгаалах болж өөрчлөгдөнө.

Бодитоор хэлбэл, эн тэргүүнд үл хөдлөх соёлын өвийн хамгаалалтыг эрчимжүүлнэ. Бүх Хятадын хэмжээний соёлын чухал өвийн хамгаалалтын байгууллага, мужийн зэрэглэлийн соёлын өвийн хамгаалалтын байгууллагын соёлын өвийн хамгаалалтын барилга байгуулалтын хэмжээ 100 хувьд хүрнэ. Харин хөдөлж болох соёлын өвийн хамгаалалтын хувьд, хөдөлж болох соёлын өвд засвар хийх ажлыг эрчимжүүлж, соёлын өвийн нөөцийн урьдчилсан чанартай хамгаалалтыг эрчимжүүлнэ. Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Гү Юйцай: "13-р таван жил"-ийн хугацаанд, Үндэсний соёлын өвийн газраас соёлын чухал өвийг хамгаалах 12 төсөл хэрэгжүүлсэн гэжээ. Тэрээр жишээлж хэлэхдээ, Гү Юйцай хэлэхдээ, "Жишээлбэл,'БНХАУ-ын Археологийн' судалгааны томоохон төслийн хувьд, бид эртний Хятадын соёлын олон талт нэгдмэл байдлын бүрдсэн явц, эртний Хятадын соёлын хөгжлийн дүр төрх, хөгжлийн явцыг улам тодорхой болгоно. Цагаан хэрмийн хамгаалалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Цагаан хэрмийн хамгаалалт, засварлалт, ашиглалтын төслийг чухалчлан өрнүүлнэ" гэжээ.

Музей бол энгийн ард иргэд хийгээд соёлын өвийн харилцаа холбооны шууд талбар юм. Дээрх төлөвлөгөөнд, музейн бүтээн байгуулалтын байршуулалтыг шилдэгжүүлж, 2020 он гэхэд гол цогцын олон талт байдал, бүтцийн шилдэгжилт, өвөрмөц содон онцлог, баялаг хүчин чадал бүхий музейн систем бүрдүүлнэ. Гү Юйцай хэлэхдээ, "Ирэх 5 жилд, музейн тоо хэмжээ улам нэмэгдэх болно. Төлөвлөгөөний зорилтын хувьд, "13-р таван жил"-ийн эцэст, 250 мянган хүн тутамд нэг музей оногдох болно. Ирээдүйн музейн хувьд, зээлдэн авч үзүүлэх, хамтран үзүүлэх, тойрон аялж үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны олон төрлийн арга хэлбэрийг ашиглаж, соёлын олон өвийг агуулахаас гаргаж, олон түмэнд харуулах болно. Ирээдүйн музейн үйлчилгээний хувьд ч улам хүмүүнлэг болж, интернэт сүлжээ зэргээр дамжин иргэд гэрээсээ гаралгүйгээр соёлын өвийг нарийн сайн сонирхож болно. Ирээдүйн музей бас соёлын өвийн улам олон, улам сайн шинэлэг бүтээгдэхүүн нээж, иргэдийн өдөр тутмын амьдралд улам гүнзгий оруулах болно" гэжээ.

Мөн улам олон хүн соёлын өвтэй нягт харилцах боломж нээхийн төлөө, "төлөвлөгөөнд" дурдахдаа, 13-р таван жилийн хугацаанд музейг үнэ төлбөргүй болгох ажлын механизм байгуулж, музейн боловсролын чадавхыг улам төгөлдөржүүлнэ. Үүнд бүх Хятадын үндэсний музей, бага дунд сургуулийн сурагчдад тайлбар хүргэх үйлчилгээг жилд 100 гаруй мянган цаг болгоно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100