CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Украйны асуудлыг дипломат аргаар зохицуулах хүчин чармайлтыг дэмжихийг уриалжээ

02-23-2017 17:01

22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, Европын Аюулгүй байдал болон хамтын ажиллагааны байгууллагын жижүүр дарга орон болох Австрийн гадаад хэргийн сайд Курзийн ажлын хариу мэдээллийг сонссон байна. Украйны асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг зорьсон холбогдох талуудын дипломат хүчин чармайлтыг үргэлжлэн дэмжиж, тус оронд аль болох хурдан энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг тогтоохыг БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-и олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриаллаа.

Лю Же-и "Европын Аюулгүй байдал болон хамтын ажиллагааны байгууллагыг оролцуулсан холбогдох талууд Украйны асуудлыг энхийн арга замаар зохицуулахын тулд идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласныг Хятадын тал сайшааж байна. Түүнчлэн тус орны байдал даруй эерэг чиглэлээр хөгжиж, холбогдох талууд аюулгүйн зөвлөлийн 2202 тоот шийдвэр болон Минскийн хэлэлцээрийг бүх талаар хэрэгжүүлэн, яриа зөвшилцлөөр асуудлыг бүх талаар, тэнцвэртэй зохицуулах төсөл боловсруулахыг Хятад улс хүсэж байна" гэв.

\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100