CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян, Бернард Казенаве нар сэтгүүлчидтэй уулзав

02-22-2017 14:14

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Францын ерөнхий сайд Бернард Казенаве нар сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.  

 Хятад, Франц хоёр орны ерөнхий сайд нарын хэлэлцээний ололт амжилтыг Ли Кэчян танилцуулж, хоёр тал өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Францын харилцаа түүхийн шинэ өндөр түвшинд хүрсэн бөгөөд түүний чухал чанар нь хоёр талын хүрээ хэмжээнээс давлаа. Хятад, Франц стратегийн хэлхээ холбоо, уялдаа зохицлоо эрчимжүүлэн, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талын өрсөлдөөн сорилтод хамтдаа хандах явдал нь дэлхий нийтэд, зах зээлд, олон улсын хамтын нийгэмлэгт тогтвортой сайхан байгаагийн дохио өгч болох юм гэлээ.

Ли Кэчян: даяаршил бол дэлхийн энх тайван, хөгжлийн бүтээгдэхүүн бөгөөд тэр нь олон улсын энх тайван орчныг бүрдүүлэн, нөөц хүчийг дэлхийн хэмжээнд зүй зохистой хуваарилж, олон улсын нэлээд давуу талуудыг улам сайн бадруулахад ашигтай юм гэжээ.

2016 онд Хятад улсаас дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 хувьд хүрлээ. Хятад улс өөрчлөлтөө цаашид гүнзгийрүүлэн, улс орнуудтай хамтдаа нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх үзэл ойлголтыг баримталж, аливаа хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэж, олон улсын худалдааны нээлттэй систем, олон талт цар хүрээг хамгаална гэж тэрээр онцолжээ.

/D/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100