CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монголын экспорт импорт нэмэгдэв

02-22-2017 09:52

 1-р сард Өвөр Монголын гадаад худалдаа цагаан сарын амралтын хүчин зүйлээс үл хамаарч, экспорт импорт нэмэгдэн, шинэ амжилт тогтоожээ.

 Хятадын Худалдааны яамны бүртгэлээс үзвэл, 2017 оны 1-р сард, Өвөр Монголын гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээ 1 тэрбум 60 сая ам долларт хүрч, ноднин жилийн мөн үеэс 18 хувиар өссөн нь Хятадын дундаж өсөлтийн хэмжээнээс 6.6 нэгжээр өндөр үзүүлэлт болжээ. Үүнд импортын хэмжээ 700 сая ам.доллар буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 26.5 хувиар нэмэгдэж, экспорт 360 сая ам доллар буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээ, импорт, экспорт Хятадын хэмжээнд тус тус 25, 22, 27-р байранд оржээ. Эдгээрээс импортын жагсаалт 2 байраар ахисан байна. Баруун бүс нутгийн 12 муж оронд дээрх үзүүлэлт тус тус 7, 6, 8-р байранд оржээ.   \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100