CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"CCTV-гийн мэдээний хөдөлгөөнт сүлжээ" албан ёсоор ашиглалтад оров

02-21-2017 10:01

19-нд Хятадын төв телевизээс гаргасан "CCTV-гийн мэдээний хөдөлгөөнт сүлжээ" албан ёсоор ашиглалтад орж, хэвлэлийн хэрэгслийн нэгдлийг ахиулах бас нэгэн чухал алхам хийснийг харуулж байна.

Уг хөдөлгөөнт сүлжээнд IOS, Andriod системд суулгах мэдээний аппликейшн болон хөдөлгөөнт мэдээний сайт багтаж байна. Хэрэглэгчид үүгээр дамжуулж тухайн газар дээрээс нь мэдээлэлтэй танилцаж, шуурхай мэдээллийг олох боломжтой.

Нээлтийн ёслолын үеэр Хятадын орон нутгийн 37 радио телевизийн байгууллага уг сүлжээнд нэгдэн орохоо мэдэгдэв. Уг хөдөлгөөнт сүлжээг ашиглалтад оруулсан нь Хятадын төв телевизийн хэвлэлийн хэрэгслийн нэгдлийн чухал алхам бөгөөд цахим худалдаа газар авч буй цаг үед Хятадын телевиз мэдээний байгууллага хөдөлгөөнт сүлжээнд суурилсан мэдээллийн нэгдмэл тавцанг буй болгож буйг харуулж байна.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100