CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгчтэй харилцан баярын цахилгаан илгээв

02-20-2017 10:39

Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний өдөр Аргентины ерөнхийлөгч Маурисио Макритай харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийг ойг тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Аргентин бол чин үнэнч харилцан итгэлцсэн сайн анд, харилцан ашигтай хамтдаа ашиг олсон сайн түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа ихээр хөгжлөө. 2016 онд би ерөнхийлөгч тантай баялаг үр дүнтэй 2 уулзалт хийж, хоёр талын олон салбар дахь хамтын хажиллагааны асуудлаар чухал ойлголтод хүрсэн. Хятад, Аргентины харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилж, тантай хамт хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааны улам сайхан ирээдүйг нээж, хоёр орон, хоёр ард түмэнд улам сайнаар үйлчлэхийг хүсэж байна гэлээ.

Маурисио Макри баярын цахилгаандаа, Аргентин, Хятад хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр талын найрсаг хамтын ажиллага цаашид гүнзгийрч, хоёр орны харилцаа стратегийн бүх талын түншийн харилцааны шинэ түвшинд хүрлээ, Аргентин, Хятад хоёр орон хөгжлийн агуу их хөтөлбөртэй учраас харилцан дэмжиж, өрсөлдөөн сорилтыг хамтдаа туулж, хамт хөгжиж, хоёр орны ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэх ёстой. Хятадын талтай хамт хүчин чармайлт гарган, хоёр талын харилцаа тасралтгүй хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

/D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100