CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"Хийморлог яваа Хятадын цагаан сарын наадам" Улаанбаатарт болов

02-20-2017 16:35

"Хийморлог яваа Хятадын цагаан сарын наадам" 2-р сарын 18-нд Улаанбаатар хотод боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Шин Хаймин болон түүний гэргий, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй, ОХУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат албаны хүмүүс, МУИС, Улаанбаатар хотын хятадын хэлний сургалттай дунд сургуулиудын багш сурагчид, эцэг эхчүүд нийт 300 орчим хүн оролцсон байна. Элчин сайд Шин Хаймин хүүхдүүдтэй хамт тоглоом тоглож, банш чимхэн, сар шинийн мэнд дэвшүүлэн үг хэлсэн байна. Арга хэмжээ болсон танхимд сар шинийн бэлэг авсан хүүхдүүдийн хөөр баяр цалгиж байлаа.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100