CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дроноор цэцгийн тоос дамжуулах боломжтой болжээ

02-20-2017 15:33

Сүүлийн жилүүдэд зөгийн тоо толгой цөөрсөнөөр газар тариалангийн салбарт төвөгтэй байдал үүсч болзошгүй байгаа гэнэ. Тэгвэл Японы нэгэн эрдэмтэн шавьжны хэмжээтэй дрон бүтээж цэцгэнд тоос дамжуулах боломжийг илэрхийлсэн байна.
   Уг дроны доод хэсэгт зөгийн хэвлийн хэсгийн үстэй адил хиймэл үс тогтоож, энэхүү үсэндээ наалданги бодис шингээжээ. Ингэснээр энэхүү “Зөгий” дрон нь цэцгийн тоосыг нэгээс нөгөө рүү нь дамжуулах боломжтой болсон байна. Өнөөдрийн байдлаар тус дрон нь зөгий шиг төгс ажиллах хэмжээнд хүрээгүй туршилтын шатандаа байгаа гэнэ. Дашрамд дуулгахад энэхүү дроны доод хэсэгт буй наалданги бодисийг судлаачид өөр туршилт хийх явцдаа санамсаргүй илрүүлсэн аж. Тун удахгүй бид жинхэнэ зөгийнөөс үл ялгагдах дрон нэг цэцгээс нөгөө рүү дамжин тоос хүртээж буйг харах нь.


             Орчуулсан С.Бүрэнбаяр

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100