CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хорт хавдрыг эрт шатанд нь оношлох шинэ зөвлөмж гаргав

02-16-2017 09:54

 ДЭМБ саяхан Женевт хорт хавдрыг эрт шатанд нь оношлох тухай шинэ зөвлөмж нийтлэв. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага хорт хавдрын эрт шатны оношилгоо эмчилгээнд гол анхаарал хандуулахыг баталгаажуулахаар дамжин хорт хавдраар өвчилсөн өвчтөний амьдрах боломжийг нэмэгдүүлэхийг зорьсон болно. Ингээд энэ тухай ХОУР-гийн сурвалжлагч Лю Су Юний Женевээс ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хорт хавдар бол хүн төрөлхтний эрүүл мэндэд тулгарсан хамгийн аюултай заналхийллийн нэг. Өдгөө дэлхийн хэмжээнд нэг жилд 8.8 сая хүн хорт хавдрын улмаас амь насаа алдаж, хорт хавдраар өвчилсөн тохиолдол жилд 14 сая орчмоор шинээр нэмэгдэж байгаа бөгөөд 2030 онд энэ үзүүлэлт 21 саяаас давж болзошгүйг ДЭМБ-ын сүүлийн үеийн статистик тайланд тэмдэглэжээ.

ДЭМБ-ын Халдварын бус өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл, хүчирхийлэл ба бэртэл гэмтлээс сэргийлэх хэлтсийн дарга, доктор Этиенне Круг энэ тайлангийн тухай ийн ярьсан юм.


"Саяхан нийтэлсэн сүүлийн үеийн статистик тайланд харуулснаар, жилд хорт хавдрын улмаас нас барж байгаа хүний тоо нэмэгдээд 8.8 саяд хүрчээ. Гурван жилийн өмнө энэ тоо 8.2 сая байсан. Өдгөө дэлхий дээр хорт хавдраар нас барсан хүний тоо нийт нас барагсдын 1/6 хувийг эзэлж байна."

Өдгөө оршиж байгаа маш хүнд ноцтой асуудал бол даруй олонх хорт хавдрын өвчний тохиолдол дэндүү хожуу оношлогдож буйд оршино. Маш сайн эрүүл мэндийн систем, эрүүл мэндийн үйлчилгээний тоног төхөөрөмжтэй орнуудад хүртэл хорт хавдрын тун олон тохиолдол өвчний хожуу шатанд оношлогдож байна. Эрт шатны үр ашигтай оношилгоо өвчнийг газар авахаас нь урьд оношлон тогтоож болдог бөгөөд илүү сайн, зардалд хэмнэлтэйгээр эмчлүүлж болох юм. Хорт хавдрыг эрт шатанд нь оношлон эмчлэх зардлыг хожуу оношлогдсон эмчилгээний зардалтай харьцуулбал 3-5 дахин бага байдгийг өндөр хөгжилтэй орнуудын хийсэн судалгаанууд гэрчилжээ.

Доктор Этиенне Круг, ДЭМБ-ын шинэ зөвлөмжийг хэрэгжүүлэх замаар эмчилгээ эрүүл мэндийн ажилтан нар хорт хавдрыг эрт шатанд нь оношлох ажлаа сайжруулж, даруй түргэн эмчилгээ хийхийг баталгаажуулж болох талтай юм. Ингэснээр хорт хавдраар өвчилсөн нэн олон өвчтөний амь нас аврагдаж, түүнчлэн хорт хавдрыг эмчлэн засах зардлыг ч бууруулж болно гэлээ.

"Олон олон жилийн турш хорт хавдар бол эдгэрдэггүй үхлийн өвчин хэмээгдсээр ирсэн, харин одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Энэ онд бид эрт шатанд нь оношлохын чухал чанарыг онцгойлон чухалчилж байна. Хорт хавдрын маш олон тохиолдлууд бүгд хожуу шатанд оношлогдож байна. Учир нь илрэл нь хэдий хожуу шатанд илэрвэл оношилгоо эмчилгээ төдий их хойшлогдож, эмчилгээний зардал бүр өндөр болж, эмчлэхэд ч улам төвөгтэй, амжилттай эмчлэн засах бололцоо бага болдог."

ДЭМБ-аас шинэ нийтэлсэн "Хорт хаврыг эрт шатанд нь оношлох зөвлөмж"-д, "буй бүхий улс орнууд арга хэмжээ хэрэгжүүлж, хорт хавдрыг эрт шатанд нь оношлох ажлыг сайжруулж болох юм. Хорт хавдрыг эрт шатанд нь оношлохыг сайжруулж болох гурван алхам бий. Тухайлбал, хорт хавдрын төрөл бүрийн илрэлийн тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, холбогдох илрэлийг сэрж мэдсэн тохиолдолд цагийг амжин эмчлүүлэхийг урамшуулах. Эрүүл мэндийн үйлчилгээг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний тоног төхөөрөмж хангах болон эрүүл мэндийн ажилтныг дасгал сургалт хамруулах зэрэг талд оруулах хөрөнгө оруулалтаа өргөтгөж, оновчтой, цаг тухайд нь оношилгоо гаргахад нь тус дөхөм үзүүлэх. Хорт хавдраар өвчилсөн өвчтөн аюулгүй, үр ашигтай эмчилгээ авахыг баталгаажуулж, өвдөлтийг багасахын зэрэгцээ өвчтөнийг амьдралын болон эдийн засгийн хүндрэлд оруулахаас зайлсхийх эдгээр болно гэж тэмдэглэжээ.

Хорт хавдраас сэргийлэх ДЭМБ-ын мэргэжилтэн Андре Ийбави энэ тухай ийн ярьжээ.

"Бидний онцолж байгаа энэ гурван алхам нь эрт шатны оношилгоог биелүүлэхэд маш чухал. Эдгээр арга хэмжээ хорт хавдраар өвчилсөн нэн олон өвчтөн үр ашигтай эмчилгээ авах, нэн олон өвчтөний амь насыг аврах, хорт хавдрын эмчлүүлэх зардлыг бууруулахад тустай бөгөөд хорт хавдрын эмчилгээний будлиантай байдал, эмчилгээнээс бий болох сөрөг нөлөөг багасгахад тустай."

2010 оноор жишээлэхэд, эмчилгээний зардал, үйлдвэрлэлд учруулсан хохирол зэргийг тооцвол мөн жилд хорт хавдраас эдийн засагт бий болгосон сөрөг үр дагавар 1.16 триллион ам.долларт хүрсэн гэж ДЭМБ таамагласан байна. Хорт хавдрын эрт шатны оношилгоо өвчтөний эдийн засгийн дараасыг ихээр хэмнэх талтай. Хэрэв хорт хавдраар өвчлөгчид цаг тухайд нь үр ашигтай эмчилгээ авч чадвар тэд ажил амьдралаа үргэлжлүүлж, гэр бүлдээ орлого бүтээх боломжтой болох юм.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод зааснаар, улс орнууд 2030 оноос урьд хорт хавдар болон бусад халдварын бус өвчин эмгэгийн улмаас нас барах хэмжээг 1/3 хувь бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Хорт хавдрын эрт шатны оношилгоог эрчимжүүлэх, буй бүх хүмүүст олгогдох үндсэн эмчилгээгээ урагшлуулах явдал нь улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтод холбоотой тухайн орныхоо үүрэг зорилтыг биелүүлэхэд түлхэц болохыг ДЭМБ онцолсон байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100