CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жан Дэжян, Мозамбикийн парламентын даргатай хэлэлцэв

02-16-2017 09:34

 

15-нд БХАТИХ-ын Байгын Хорооны дарга Жан Дэжян, Бүгд Найрамдах Мозамбик улсын парламентын дарга Макамотой хэлэлцэв.

Жан Дэжян хэлэхдээ, Хятад болон Мозамбик бол зовлон зүдүүрээ хуваалцсан сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. 2016 оны 5-р сард, Ши Жиньпин дарга болон Нюси ерөнхийлөгч хамтдаа мэдэгдэхдээ, Хятад Мозамбикийн харилцааг дээшлүүлэн стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааны хөгжлийн ерөнхий зураг төслийг төлөвлөнө гэсэн байна. Хятад Африкийн хамтын ажиллагааны ойлголт болон зөв зүйтэй үзэлтийг үнэнч шударгаар хүлээж, Мозамбикийн талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг урагшлуулан хэрэгжүүлж, Хятад Мозамбикийн харилцааны хөгжилд хүчирхэг хөдөлгөгч хүчин сэлбэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100