CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Тайваньтай холбогдсон асуудлаар Энэтхэгтэй хатуу харилцахаа мэдэгдэв

02-16-2017 10:03

15-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хятадын тал Тайваньтай холбогдсон асуудлаар Энэтхэгтэй хатуу харилцахаа мэдэгдэв. Энэтхэгийн тал нэг Хятад улсын зарчмыг баримталж, Тайваньтай холбоотой асуудлыг нарийн хянамгай, зүй зохистой зохицуулахыг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Тайваний "хууль тогтоох байгууллагын 3 гишүүн" Энэтхэгт айлчилж байгаа ба "Тайваниас Энэтхэгт суугаа байгууллагын зэрэглэлийг дээшлүүлэх" асуудлыг Энэтхэгийн талд дэвшүүлсэн байна. Зарим хэвлэл мэдээлэхдээ, Энэтхэгийн талын иймэрхүү ажиллагаа "Хятадаас хариу авах" санаатай юм гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Хятадтай дипломат харилцаа тогтоосон улс, Тайваньтай ямарваа хэлбэрийн албаны талын харилцаа холбоо өрнүүлж, ямарваа албаны талын шинжтэй байгууллага харилцан байгуулахыг бид эрс эсэргүүцсээр ирсэн юм. Энэхүү байр суурь маш тодорхой мөртөө хэлбэрэлтгүй юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Энэтхэгийн тал Тайваний асуудлаар амалсан байдаг. Хятадын талын гол анхаарч буй асуудлыг хүндэтгэн ойлгож, нэг Хятад улсын зарчим баримталж, Тайваньтай холбоотой асуудлыг нарийн хянамгай, зүй зохистой шийдвэрлэж, Хятад Энэтхэгийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хамгаалахыг Энэтхэгийн талд хүсэж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100