Эрүүл мэндэд тустай Пү Эр цай
02-16-2017 17:54
Хятадын алдарт Пү Эр цайны түүхий эдийг Юньнань мужийн өмнөд хэсгийн өндөр ууланд ургадаг нэгэн модноос түүдэг аж. Энэхүү цай нь ногоон цайны төрөлд багтах бөгөөд задгай болон шахмал хэлбэртэйгээр хэрэглэгчдэд хүрдэг байна. Тухайн цайны түүхий эдийг боловсуулахдаа хамгийн том чанартай Юньнань навчыг өндөр хэмд халаан нунтаглаж, хуурсаны дараа хэвэнд цутгадаг. Хятадын “Улаан асарийн зүүд” хэмээх алдарт бүтээлд бичигдсэн “Охин цай”нь Пү Эр цайны нэгэн төрөл юм. Мөн Чин гүрний үеийн Риан Фү-гийн бүтээл “Пү Эр цай өгүүлрүүн”-нд жижиг төгрөг хэлбэртэйг нь охин цай хэмээн дурьдсан байдаг. Энэхүү охин цайны навч түүхий эдийг бүсгүйчүүд бороо орохын өмнөхөн түүдэгээр нь ийн нэршсэн гэж тэмдэглэжээ. Пү Эр цай нь шаравтар өнгөтөй, анхилам үнэртэй бөгөөд хүний биед тустай эрдэс бодисын агууламж өндөртэй байдаг. Уг цай нь хүнийг тайвшруулж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн биеийн хүйтэн хийг гадагшлуулах сайн нөлөөтөй. Судлаачдын тогтоосоноор тус цай нь хүний биеийн жинг барьж тураахаас гадна удаан чанарын өвчин эмгэгийг эдгээхэд нэн тустай гэжээ. Иймээс энэхүү цай дотоодод төдийгүй гадаад зах зээлд маш их эрэлттэй байдаг. Өнөөдөр тус цай нь АНУ, Япон, Малайз, Сингапур, Их Британи, Франц, Герман зэрэг тавь гаруй улсад борлогдож байна.