CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пакистаны шүүх гэгээн Валентины баярыг хориглох тушаал гаргалаа

02-15-2017 11:01

  

Жил бүрийн 2-р сарын 14-ний өдрийг өрнө дахиныхан гэгээн Валентины баяр гэж тэмдэглэдэг бөгөөд ялангуяа Европ Америкийн залуучууд харилцан бэлэг солилцож, хайр сэтгэлээ илэрхийлдэг. Эртний Ромын үлгэр түүхээс эхтэй энэ баярыг амраг хосууд хайр сэтгэлээ илэрхийлэх баяр болгон сайшаан тэмдэглэж байгаа боловч зарим улс орон түүнийг хуулийн дагуу хязгаарлах тушаал гаргаад байна.

Пакистаны Исламабадын дээд шүүх 13-ны өдөр, Пакистан даяар олон нийтийн газар болон засгийн газрын байгууллагад гэгээн Валентины баярыг тэмдэглэхийг даруй зогсоох хэрэгтэй гэсэн тушаал гаргажээ.

Пакистаны иргэд Исламабадын дээд шүүхэд өргөдөл гаргаж, гэгээн Валентины баяр наанаа хайрыг сурталчилж байгаа боловч үнэндээ ёс суртахуунд нийцэхгүй, эрээ цээргүй, доод сонирхлын үзэл суртал юм. Энэ нь Исламын шашны соёлтой зөрчилдөж байгаа учраас нийгмийн гол урсгал, сошиал сүлжээн дээр холбогдох арга хэмжээг танилцуулан сурталчлахыг даруй хориглохыг хүсэж байна гэжээ.

Олон нийтэд холбогдсон асуудлаар шүүх ингэж дураараа шийдвэр гаргах ёсгүй, ард иргэд зөвхөн өөрийн хайр сэтгэлээ илэрхийлж байгаа л хэрэг гэж дээд шүүхийн өмгөөлөгч хэлж байсан боловч хориглох тушаал буулгасан учраас иргэд сахин биелүүлэх ёстой гэжээ.

Жилийн бүрийн 2-р сарын 14-нд тохиодог гэгээн Валентины баярын тухай Палестинчүүд янз бүрийн үзэл бодолтой байгаа юм. Том хотуудад зарим хүмүүс энэ баярыг тэмдэглэдэг боловч шашны бүлгийнхэн тэмдэглэх арга хэмжээг эсэргүүцдэг. Хүн амын дийлэнх нь хамаагүй гэсэн байр суурьтай байгаа.

Пакистаны буудал энэ жил анх удаа гэгээн Валентины баярт зориулсан арга хэмжээ зохиож, амраг хосууд буудалд нь орохыг уриалан дуудсан байна. Пакистаны зүүн нутгийн Пунжаб мужийн захиргаа тусгай цагдаагийн хүчин томилж, гэгээн Валентины баярыг тэмдэглэх арга хэмжээг хориглосон бөгөөд ард иргэд өөрийн үйл ажиллагаандаа болгоомжтой байж, ялангуяа энэ өдөр хүүхдийнхээ асуудалд анхаарал хандуулахыг санал болгожээ.

2016 оны гэгээн Валентины баярын үеэр Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссэйн ард иргэддээ хандаж, энэ баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсан бөгөөд энэ баяр улс орны соёл, шашин, өвөрмөц байдалтай холбоогүй гэж ярьж байлаа. \Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100